Онцгой байдлын ажилтанд ял оноолоо

img

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга албан тушаалтай Д.Тогооням нарт холбогдох хэргийг энэ сарын 6-ны өдөр Дүүргийн эрүүгийн I шүүхийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Шүүхээс Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга Д.Тогоонямд 5.1 жил, н.Цэдэнсамбад 1.1 жилийн хорих ял оногдуулсан байна.

Д.Тогоонямыг Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хээл хахууль авсан гэх хэргээр буруутгасан юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, санхүүжилтийг бүрэн олгох, мөн 2011 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Гал унтраах 65 дугаар ангийн барилгын гүйцэтгэгчээр “Говь Гурван Сайхан” ХХК-ийг шалгаруулахаар урьдчилан амласан бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өгөөж” ХХК-ийн урд автомашины зогсоол дээр 20 сая төгрөг авсан үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shalga:
terbumaar n ideed baigaagaa shalga daa. 20 say ch bvr yahaw bolson niigem bish vv, he he. 35 terbumig gadnihand zvgeer uguud, ene zagad tur ch gej dee...
2015-03-12
зочин:
жараахайнуудыг сайн барих юм аа
2015-03-12
заунмод:
төв аймгийн обг-ын дарга төмөрбаатар гээчийг нэг шалгахад илүүдэхгүй дээ. аймгийн галын даргаас аймгийн обг-ын дарга болсон нүдэн дээр огцом баяжиж том машин унаж том байшин бариулаад байгаа дэлгүүр хоршоо ажиллуулсан хүн бий.
2015-03-12
сонор:
наад авилга авсан нөхрийг уруу татаж авилга өгсөн эзэн нь ордоо бхбя-ны газрын дарга хийж буй нөхөрт ял сонгнодоггүй юмаа гэхэд албан тушаалаас нь бууруулж тэр компани руу нь явуулах шаардлагатай байгна шгүү
2015-03-12
huurhii duu atg:
ter olon ter bumiig naana tsaana bolgoj bga ih huraliin ,zasgiin gazriin said nariin hajuud huurhii yuuu weee tsainii mungu awsan hvniig shorond hiih ym daa heden tur bumaar ni awilgadaj bga garuud ineed ni hurj bga bh daa yaana da minii hairan mongol eh oron unen ym gej bhgui hetsuu ch ym aa daa ....
2015-03-12
сандаг:
нэг авилгачииг илэрvvлж шоронд олгосонд атг баярллаа одоо томхон авилгачыг илэрvvлэх хэрэгтэи баина та нарт амжилт
2015-03-12
сандаг:
нэг авилгачииг илэрvvлж шоронд олгосонд атг баярллаа одоо томхон авилгачыг илэрvvлэх хэрэгтэи баина та нарт амжилт
2015-03-12