Тээврийн хэрэгслийн татвараа хэзээ, хаана төлөх вэ?

img


Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.


Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталлаа.


Шинэчлэсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :


  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө


Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 3,8-аар төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургаадугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломжийг олгож байна. Мөн та автомашиныхаа улсын дугаараас хамааран 4,5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу 3 сард ч татвараа төлөх боломжтой. Харин 1,2 дугаар сард төлөх ёстой байсан жолооч нар энэ жилд 06 дугаар сарын 01-нээс өмнө ямар нэгэн торгуульгүй татвараа төлөхөөр зохицуулалт хийсэн.


 Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar.mn” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудаас авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна.


 
Одоогоор Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Д/дДүүргүүдБайршилХугацааЦагийн хуваарь
1Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газарБаянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд2015.01.01-12.31Ажлын өдрүүдэд  08.30-18.30
2БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байрБГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд 
2015.01.01-12.31
Ажлын өдрүүдэд  08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00
3БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байрБЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
4СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байрСХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 
2015.01.01-12.31
Ажлын өдрүүдэд  08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30
5Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэсСБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд2015.01.01-12.31 
Ажлын өдрүүдэд  08.30-17.30
6Хан-Уул дүүргийн татварын хэлтэсХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
7Баянгол дүүргийн татварын хэлтэсБГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/  2015.01.01-12.31 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
8Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд 
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
9Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэсСХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд 
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
10Чингэлтэй дүүргийн татварын хэлтэсЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим" 
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
11Сүхбаатар дүүргийн татварын хэлтэсЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд   
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
12Налайх дүүргийн татварын хэлтэсНалайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
13Багануур дүүргийн татварын хэлтэсБагануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30
14Багахангай дүүргийн татварын хэлтэсБагахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд  08.30-18.30



АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ


 
Авто тээвэрийн болон өөрөө явагч
   хэрэгсэлийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
12 дугуйтай мотоцикл2 500
23 дугуйтай мотоцикл4 000
3Суудлын авто машин:
 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш
/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33
4Микробус /15 хүртэл суудалтай/50 000
5Автобус62 400
6Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
 
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7Тусгай зориулалтын автомашин16 000
8Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл18 000
9Бага оврын трактор8 000
10Чиргүүл / даацын 1 тонн тутамд /8 000




АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР


Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хөдөлгүүртэйДизель хөдөлгүүртэйЖилд ногдуулах
Төлбөр ( төгрөгөөр )
СО2  хийн
Ялгарал(г/км)
СО2  (%)Хөдөлгүүрийн багтаамж(см3)
А121-1805.5-8.01500 хїртэл1800
Б181-2508.1-10.51501-25002100
В251-35010.6-12.02501-35003500
Г351-50012.1-13.53501-45005000
Д501-75013.6-14.54501-55007500
Е751-ээс дээш14.6-ээс дээш5501-ээс дээш9500




Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ

/төгрөгөөр/


Тээврийн хэрэгслийн ангилалХувь хэмжээ
1СуудлынТакси30000
2Бусад /2000 см3 хүртэл/20000
32001-300030000
43001 дээш40000
5Ачааны1 тн хүртэл40000
61-2 тн45000
72-3 тн50000
83-5 тн55000
95-8 тн60000
108-10 тн65000
1110 тн-с дээш70000
12Автобус15  хүртэл40000
1315-аас дээш60000
14Цистерн50000
15Тусгай40000
16Чиргүүл30000
17МеханизмТээвэр үйлчилгээний60000
18Технологийн60000
19Бага оврын30000
20Мотоцикл,  мопед2 дугуйт10000
213 дугуйт10000
НИЙТ ДҮН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ