Хурдан морь унаач хүүхдийн асуудлаар хэлэлцэнэ
Хууль зүйн Үндэсний Хүрээлэнд өнөөдөр 10.00 цагт "Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр өвөл, хаврын хурдан морины уралдаанд морь унаач хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг хэлэлцэх юм байна.
Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүдийн асуудалд улс нийтээрээ анхаарлаа хандуулж байгаа. Тиймээс хурдан морь унах хүүхдүүдийг заавал хамгаалах хувцас хэрэглэл өмсүүлж байж хурдан морь унуулж байгаа юм. Энэ нь үр дүнгээ өгч хурдан морь унаач хүүхдүүд бэртэж амиа алдах тохиолдол багасч байгаа ч, гэмтэж бэртэх явдал буурахгүй байгааг албаны хүмүүс мэдэгдээд байгаа билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ