Перри Хятадад тоглолтоо хийнэ

img

Дуучин Кейти Перри “The Prismatic World Tour” аялан тоглолтынхоо хүрээнд ирэх сарын 18-нд Хятадын Гуанжу хотын “International Sports Arena” цэнгэлдэхэд тоглолтоо хийхээр болжээ. Цэнгэлдэх 18 мянган хүний суудалтай бөгөөд тоглолтын тасалбарын 80 хувь нь зарагдсан гэж Перригийн хэвлэлийн төлөөлөгч “Yibada.com” сайтад ярьжээ. Тэрбээр Хятад улсад 2012, 2014 онд тоглолт хийхээр төлөвлөж байсан ч задгай хувцаслалт болон бүжгийн хөдөлгөөний улмаас тус улсын Соёлын яам эрх олгоогүй билээ. Яамнаас дуучныг тоглолтынхоо үеэр өмсөх хувцас болон хэтэрхий задгай үгтэй дуу дуулахгүй байхыг сануулж, сануулгыг нь зөрчсөн тохиолдол нэг тэрбум юаниар торгохоо мэдэгдсэн юм. Энэхүү шийдвэрийн дараа дуучин бүсгүй тоглолтоо цуцалсан аж.

1

Ирэх сард болох тоглолтондоо дуучин бүсгүй яамнаас өгсөн анхааруулгыг дагахаа мэдэгдэж, тоглолт зохион байгуулах зөвшөөрөл авсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Перри “Би айсан юм биш. Миний дууг сонсч, намайг дуурайдаг олон мянган фэн Хятадад бий. Би уран бүтээлч” гэж жиргэжээ. Мөн инстаграмдаа Цагаан хэрэм дээр авахуулсан зургаа байршуулсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ