Бүрэг уулыг тахилгат уул болгов

img

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын "Хөхөө" багийн нутаг дэвсгэр дэх Бүрэг уулын овоог сумын тахилгат овоо болгон жил бүрийн билэгт сайн өдөр тахилга хийж хүндэтгэхээр болжээ.

Тодруулбал, 2015 оны 03 сарын 06-ны өдрийн ИТХ-ын ээлжит бус арваннэгдүгээр хуралдаанаас Бүрэг уулын овоог сумын тахилгат овоо болгох шийдвэр гаргасан байна. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргад Бүрэг уулын овоо орчмын газар нутгийг тусгай хэрэгцээнд авч хамгаалахыг  үүрэг болгожээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
зөв юм хийжээ өвөг дээдсээсээ тахин шүтэж байсан уул усаа нутаг орноороо тахин шүтэн хайрлан хамгаарах нь зөв
2015-03-12
мунхаглал:
уламжлалт ёс заншлаар бол байгаль уул усаа хамгаалах үүднээс тахиж хүндэтгэдэг байжээ . одоо хүмүүний ухамсар дээшлээд, уул усаа хайрлах хамгаалах болсон цаг үед түүнийг тахих цаг, өргөх хүнс, хадаг самбай зэрэг илүү бөөн ажил болох юм биш үү. харин ч өргөсөн хүнс, хадаг самбай нь байгахль орчныг бохирдуулах, илүү кардал гаргах зэрэг сөрөг талтай гж мунхаг би бодож байна
2015-03-12
үнэн үг :
их юм хийждээ
2015-03-12