Хакухогийн төрсөн өдрийн содон бялуу
Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ уран сайхан барилдаанаараа ялгагдаж, ид хав, бяр чадлаа гайхуулан барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ёкозуна Хакухо М.Даваажаргалын төрсөн өдөр өчигдөр тохиосон. Тэрбээр 30 насныхаа төрсөн өдрөөр "Хөдөлмөрийн баатарын алтан соёмбо" бүхий чимэглэлтэй бялуугаа аваргаар баярын ширээгээ чимжээ.
а
1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр мэндэлсэн ёкозуна Хакухо 15 наснаасаа сумогийн ертөнцтэй амьдралаа холбож, 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа ёкозуна цол хүртэж, сумогийн дээд цолонд хүрсэн Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх сумоч болсон юм.
а
Сумогийн 69 дэх их аварга 13 давж, сумогийн түүхэн дэх оргил амжилтын эзэн болсон Дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал нь сумогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоон 33 дахь түрүүгээ хүртэж, арлын Япон орны төдийгүй Монголын түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ