“Хүрээлэн”, “Ертөнц” төслүүд хамтарна

img

Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх “Хүрээлэн” төсөл болон үндэсний хөгжмийн шилдэг контент бүтээж, цуврал цомог хийж буй “Ертөнц” төслийнхэн хамтран ажиллахаар болжээ. Өнөөдөр энэ тухай санамж бичигт Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг, Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, “Ертөнц” төслийн удирдагч, хөгжмийн найруулагч М.Болд нар гарын үсэг зурлаа.




-“Энэ хоёр эрдэнийг нийлүүлбэл их сайхан бөгж болно” гэж аман зохиолд гардагчлан бид үндэсний шилдэг контент бүтээх чиглэлээр бие биенээ дэмжин ажиллахаар болж байна. Бүтээл, бүтээгдхүүн маань арай өөр ч зорилго чиглэл маань нэг болохоор үр дүнд хүрэх нь гарцаагүй гэж “Ертөнц” төслийг хэрэгжүүлэгч “Bros records”студийн захирал М.Болд (“Томоо”) ярьж байна. Харин “Хүрээлэн. Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлэг бэлтгэдэг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн У.Ганбаяр:


-Хамгийн эхний үр дүн гэвэл телевиз үзэгчид маань бидний авсан байгаль, амьтдын зураг, дүрсийг “Ертөнц” цомгийн хөгжмийн албан ёсны эрхтэйгээр үзэх болно. “Ертөнц” бол 2013 оны хамгийн их борлуулалттай цомог шүү дээ. Цаашид бид хамтарсан үзэсгэлэн, тоглолт, аялал зохион байгуулах, DVD цомог, multi media контент бэлтгэх чиглэлээр ч хамтрахаар төлөвлөсөн гэв.




Ийнхүү байгалийн гэрэл зураг, баримтат кино, хөгжмийн урлагийн төлөөлөгчид хүч хавсран, бие биенээ дэмжин ажиллахаар болжээ.




New age, chill out, ethno electronic чиглэлийн “Ертөнц” цомгоор гараагаа эхэлсэн 5 цувралын дараагийнх нь болох “Байгаль” цомог ирэх 12 дугаар сард гарах юм. Харин “Хүрээлэн” төслийнхэн ирэх 2016 онд Монголын байгаль, зэрлэг амьтдын зураг авалтынхаа үр дүн болох бүрэн хэмжээний 4 баримтат кино хийхээр зорьж байгаа ажээ. Мөн Төрийн банк нь  2015 оны турш “Эко боловсрол олгох аян”-ыг үргэжлүүлэн зохион байгуулж, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгтэй хамтран  “Хүрээлэн, Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлгээ үзэгчдын хүртээл болгохоор ажиллаж байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkk:
urlagt tusul ntr gej yarih ontsgui um.ug n buteel gej saihan ug bii dee.suuliin ued neg l ih brand tusul ntr gesen shaldan batsaanuud ih haragdah bolj.
2015-03-12
иргэн:
хүрээлэн төсөл уусахгүй биз. мөн ч гое доо.
2015-03-12
hunnu:
saihan tusul bn..amjilt
2015-03-12