“Эх орон, тусгаар тогтнолын эзэд” ёслол болно
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтаж Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Эх орон, тусгаар тогтнолын эзэд” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг маргааш Тусгаар тогтнолын талбайд хийхээр болжээ.
Уг ёслолын арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах аж. Ёслолын үеэр энэ жил 18 нас хүрсэн 12 сурагчид цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулж, эссэ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн 5 сурагчид шагнал гардуулж, 250 залуу эх орончдын андгай өргөх, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн бөмбөрчид болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт болно.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ