Орон сууцны үнэ буурсаар байна

img

Монголбанк “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон гаргажээ. Уг тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4068 орон сууцны үнийг хамруулсан байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.1 хувиар, сүүлийн долоон сард 6.3 хувиар буюу сард дунджаар 0.9 хувиар буурсан байна.




Шинэ орон сууцны үнийн бууралт харьцангуй бага, хуучин орон сууцны үнэ хурдтай буурч байгаа нь орон сууцны үнэ сүүлийн долоон сар дараалан буурахад нөлөөлжээ. 2013 оны нэгдүгээр  сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон байна. Орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувь хүрч байжээ.  Харин 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн өсөлт нь саарч, улмаар өмнөх оны мөн үеэс орон сууцны үнэ буурчээ.


Шинэ орон сууцны  1м.кв нь дундаж үнэ нь 2015 оны хоёрдугаар сарын байдлаар 2.157.300 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар буурсан байна.


Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууц 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна.


Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь  өнгөрсөн 2 дугаар  сарын байдлаар 95.950.000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар буурчээ.


“Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны талаар “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.



-Орон сууцны үнэ буурахад юу нөлөөлсөн бэ?


-Эдийн засгийн хүндрэлтэй байдал, иргэдийн худалдан авалт буурсан зэрэг нь орон сууцны үнэд нөлөөлсөн гэж үзэж байгаа.



-Цаашид орон сууцны үнэ буурах уу?

-Ойрын хоёр сарын хугацаанд буурах байх. Удахгүй барилгын ажил эхэлнэ. Энэ үеэр орон сууцны үнэ ямар байх нь эргэлзээтэй. 



Н.Энх 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаха:
0,5% буурсан гэчихээд хуучин орон сууцны үнэ хурдтай буурч байна гэж юу яриад байна. 0,5% худлаа болов уу хаха
2015-03-13
нам бусчуудын эвсэл:
орон сууцны үнийн хөөс хагараагүй байна. жинхэнэ утгаараа хагарч эхлэх юм бол байрны үнэ м2 нь 700.000-аас 1 сая төгрөг болох болно. угаасаа удахгүй энэ хавар гэхэд байрны үнийн хөөс аажмаар хагарч эхлэхээр ийм үнэтэй болох болно. гадуур байрны үнэ ганцхан хувь буурлаа гэж их ярьж бичиж байна. шивэртэй оймс баярцогт, жонхуу баттулга мэтийн хулгайч луйварчид улсаас хулгайлсан мөнгөөр баахан байр үл хөдлөх аваад тэр нь зарагдахгүй, одоо хамгийн эцсийн аргаа хэрэглэж байгаа нь тэр юм шүү дээ. ганцхан хувиаар үнээ бууруулаад байраа зарья гэж шийдсэн бололтой. энэ судалгаа бол илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд оролцсон болохоор яаж үнэн бодит гарах вэ дээ....эхлээд орон сууцны үнийн хөөс арилна. дараа нь орон сууцны үнэ буурч бодит зах зээлийн түвшиндээ очих юм шүү дээ. бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа болохоор буянт-ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. тоск-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. энэ онд буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв нь 980.000-д. эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн ч алга. энэ бүх нөхцлөөс үүдэн хүссэн хүсээгүй байрны үнэ шалчийтлаа буух болно. 8 сарын 1-ээс 8 %-н зээл бүх банкууд дээр албан ёсоор санхүүжилт байхгүйн улмаас зогсчихоод байхад, хэзээ мөдгүй огцрох гэж байгаа монгол банкны золжаргалын шахалтаар зээл олгож байгаа гэж банкууд иргэдийг хуурч аргацааж байна. байрны үнийн хөөс хагарах гээд дуншиж, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. цаана чинь шинэ байр м2 нь 1 сая 280-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 150-д захиалга авъяа гэхэд захиалга өгөх хүн алга. та нарын наад хөөсөрсөн байрыг одоо хэн ч авахгүй !!! барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас 5 дахин нугалж ашиг олдог юм. япон, америк, европод барилгын компанийн ашиг дээд тал нь 5-аас 10 % л байдаг юм. бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ барилгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна..... https://www.facebook.com/profile.php?id nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2015-03-12
орон сууц хэрэггүй авахгүй:
орон сууцны үнэ буурах нь зөв амьдралын идвэхгүй бэлэнчлэх зантай болгодог тиймээс иргэд амны орон сууц сонирхох болсон энэ нь олон өрөөтэй агаартай цэцэг , ногоо , жимс , тарина нарлана, салхилна амьдралын идэвхтэй орон сууцыг сонгож байна . угсармал зай бага олон өрөөгүй нар, агаар , салхи үзэхгүй хэтрүүлж хэлбэл хэдэн хана бөргөсөөр амьдралыг өнгрүүлдэг орчин
2015-03-12