Шуналаасаа татгалзахыг сануулав

img

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын дэргэдэх залуучуудыг дэмжих лобби бүлгийнхэн Гэрлэх ёслолын ордны хувьчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн албан бичгийг удирдлагууддаа хүргүүлээд буй. Тэгвэл дараагийн эсэргүүцлийг Монголын Залуучуудын холбоо гаргажээ. Уг холбооноос  Гэрлэх ёслолын ордны хувьчлалыг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:

ө

Нэг. Одоогоос  40 гаруй жилийн  өмнө  БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн их баярт ОХУ (тэр үеийн  ЗХУ)-ын өндөр дээд зэрэглэлийн хүндэт зочид оролцох үеэрээ Монголын залуу  үеийнхэнд бэлэг болгосон Гэрлэх ёслолын ордон нь өнөөгийн Монголын гурван үеийнхэн гал голомт, айл гэрээ шинээр үүсгэсэн үйл явдлыг тэмдэглэж, сүүлийн үеийн судалгаагаар 40000 хос  хуримын ёслолоо тус  ордонд хийж, түүнд 2 сая гаруй хүн оролцож  үйлчлүүлжээ. Ийнхүү мөнхийн хөрш Оросын  ард түмнээс Монголын залуучуудад  бэлэг болгосон тус ордон  нь барилга байгууламж төдийхөн зүйл биш, Монголчуудын үе үеийнхний гэгээн амьдрал, гал голомтын бэлгэдэл, ёслол хүндэтгэлийн гол төв бөгөөд Монгол төр, Монголын залуу үеийнхний халдашгүй нэр хүндтэй өмч мөн.

а

Хоёр. Тус  ордон нь Монголын залуучуудын төв  байгууллага (МХЗЭ)-ын захиалгаар боссон, Монгол Улсын ардын зураач Д.Амгалан, Л.Чуваамэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн М. Сэнгэцохио, Төрийн соёрхолт Я.Үржгээ, нэрт эрдэмтэн, угсаатны зүйч С.Бадамхатан, Х.Нямбуу зэрэг алдартай хүмүүсийн бүтээл шингэсэн үндэсний урлагийн ховор нандин дурсгал бөгөөд Монголын залуу үеийнхний дунд амьд үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар хотын цорын ганц зориулалтын ордон юм.

х

Гурав. Монголчуудын уламжлалт зан үйл, аж төрөх ёслол хүндэтгэлтэй холбогдсон  тус ордон жил бүрийн зун, намрын улиралд хуримын ёслол элбэгтэй, хавар өвлийн  улиралд цөөвтөр  байх боловч  тус ордон бүтэн жилийн турш үйл ажиллагаагаа хэвийн явуулж, улсаас ямар ч зардал гаргахгүйгээр өдгөө өөрсдийгөө санхүүжүүлж, хэвийн ажиллаж байдгаараа бүр ч онцлог юм. Тус  ордонг хэвийн биш үйл ажиллагаатай, санхүүгийн бэрхшээлтэй, зарлага нь орлогоосоо илүү байдаг мэтээр гүтгэлгийг хэвлэл мэдээлллийн хэрэгслээр тарааж, хувьчлах нэрээр үндсэн үйл ажиллагааг  өөрчлөн зогсоож, тус  ордны  байршил газрыг өөр зориулалтаар ашиглахыг оролддог байгууллага хүмүүс  байгааг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй.

а

Дөрөв. Монголд төдийгүй Ази тивд анх удаа боссон залуучуудын гэрлэх ёслолын ордон  нь тухайн чиглэлийн үйл ажиллагааны арга зүйн төв, үлгэр дуурайл болж, одоо 10-аад  аймагт гэрлэх ёслолын өргөө, танхим ажилладаг боллоо. Тус ордны  үйл ажиллагаа нэг талаар Монголын нийгмийн сэтгэлзүйд хүчтэй байр эзэлж, нөгөө талаар Гэр бүлийн  хөгжлийг дэмжих  төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр  оруулж байна. Иймд тус ордныг Нийслэлийн төр захиргааны байгууллага өөрийн харъяанд ажиллуулж чадахгүй болсон нөхцөлд аль нэгэн байгууллага, иргэнд хувьчлахын оронд зориулалтынх нь дагуу эзэмших байгууллагад шилжүүлэн өгөх  нь зүй зохистойг анхааруулж байна. Хэн нэгнээс хэн нэгэнд бэлэг болгосон нандин дурсгалыг хэн нэгэн хэн нэгэнд дур мэдэн өгч, зориулалтын  бус болгох нь ёс бус зүйл гэдгийг эрхбиш мартаж болохгүйг мэдэгдэж,  мунхаг явдал, шуналт  бодлоосоо татгалзахыг хатуу сануулж байна гэжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
та нар одоо больцгоо үр хүүхдүүд хойч үедээ үлдээх юмгүйгээр газар нутгаа сийчиж хаячихаад улс орноо өндийлгөж, өөд нь татаж чадахгүйгээр барахгүй ядаж гэр бүлийн баталгаагаа гардаж авдаг ганц байшинг нь зүгээр орхи!!! юу ч хийж өгч чадахгүй бол байгаа юмыг битгий устга новшнуудаа. энэ ордныг авсан хэн ч бай нүглээ даахгүй шүү...
2015-03-13
варан:
хурмийн ордоныг хараар будчих тэгвэл ан ын нүдэнд муухай харагдаад хувьчилхаа болж магадгүй. шуналтангуудын гэдсэн дүүрч үхээсэй.
2015-03-12
шунал чинь ихдвэл шоронд:
баттулга , өөрийнх нь хувийн өмч юм шиг л ярьж байсан тэр хүний шунал ороод байгаа юм уу харж л байна .
2015-03-12
heleed yu hew:
shunalaa tat daa an man heden vedee ideed duusahgvi yum huraachaad yasan hanadaggvi bird we?
2015-03-12
бөөыбөыбө:
залуучуудын холбоо тэгээд хумсын чинээ оролцсон юм уу ? битгий амаараа унгас алд
2015-03-12
үнэн үг:
мхзэ-ийн төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга ч. пүрэвжав, анастасия филатова асаны санаачлан хөөцөлдөж нам төрийн удирдлагааар дэмжүүлж зху-ын тусламжаар бүтээн босгосон уг ордныг одоогийн төр засаг, нийслэлийн удирдлагууд ажиллуулж чадахгүй ад үзээд байвал залуучуудын холбооны мэдэлд өгвөл зохино. энэ ордныг босгоход өнөөгийн төрийн нэр барьсан луйварчдад хумсын чинээ оролцоо байаагүй шүү. бүтээн байгуулсан бүхнийг хуйвалдан, хувааж идэхийг мэдэхээс өөр чадах юмгүй луйварчид шуналаа татвал таарна.
2015-03-12
zochin:
ene arai dendeh baih oo6 hubichilj ogt bolohgui shuu deee6 hen negnii hool bolgoh hereg baihgui shuu dee. ard tumnii horongo shuu dee.uchir tuhain tsagiin zolblolt holboot ulsaas belgelsen shuu dee zaluuchuudad.tegeheer hunii belgelsen zuiliig heden mahan tolgoitoi malnuud hubichilal nereer oorsdiin bolgoh ehr baihgui shuu.odoo ayagui bol aab ni huu dee ogson belgiin oron suutsiig hubichilah nereer toriin ner barin bulaaj abah yum bna l daa. manguu bat uul terguutei mahan tolgoi malnuud neg ni nogoodoo belgelsen ard tumnii horongiig oorsdiin yum shig naimaaltsaj bulaaj abahaa boliooch ee
2015-03-12
зочин:
юм л харагдвал хувьчлана гэдгээ ан-ын засгийн газар болих хэрэгтэй.
2015-03-12