Цэцэрлэгийн хүүхэд гэмтжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Балжингарав" цэцэрлэгийн хүмүүжигч 1.8 настай, эрэгтэй хүүхэд ар дагз орчим хавдсан байдалтайгаар ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ы
Хохирогчийн ар гэрийнхэний өргөдлийн дагуу уг асуудлыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй юм байна. Харин энэ тухай "Балжингарав" цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдон асуухад "Энэ асуудлыг үгүйсгэж байна. Хүүхдийг ар гэрийнхэн нь зүгээр аваад явсан. Манайд цагдаад хандсан гэсэн мэдэгдэл ирээгүй" гэдэг тайлбар өгөв.
ы
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ