Тоглолтын эхний хагас 2:0 харьцаагаар дуусав
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод учраа таарсан Монгол-Зүүн Тиморын тоглолт яг одоо үргэлжилж байна. Тоглолт эхлээд удаагүй /7, 10/ байхад гурван минутад Монголын баг 2 гоол алдлаа. Гоолыг Chiquito do Carmo оруулсан байна.
ө
Монголын хөлбөмбөгчид одоохондоо 100 хувь гоолын боломж гаргаагүй хамгаалсан тоглолт үзүүлж байна. Тоглолтын 30 дахь минутад манай багийн хамгаалагч Ц.Энхжаргал шар хуудас авчээ. Тоглолтын эхний хагасын цаг дуусч, шүүгч нэг минутыг сунгасан байна.
ө
Дасгалжуулагч С.Пүрэвсүх 4-2-3-1 хувилбарыг сонгосон бөгөөд үндсэн бүрэлдэхүүнд хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар Б.Эрхэмбаяр, Ц.Энхжаргал, Б.Гарьмагнай, Билгүүн, хагас хамгаалагчаар Наранболд, Х.Цэнд-Аюуш, А.Эрдэнэбаяр, Н.Цэдэнбал, М.Төгөлдөр, довтлогчоор Г.Төгсбаяр нар тоглож байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ