Банкуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

img

ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж өрийн зээлийн үйлчилгээний талаар үнэн байдлыг гуйвуулсан, худал зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн гэх хууль бус үйлдэл болсон,  бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэл болсон. Гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэх зөрчлийг илрүүлсэн.

а

Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч нэр бүхий есөн банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд өчигдөр хэлэлцэж, банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

ы

Ингэснээр Капитрон, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Ариг, Хаан, Капитал, Чингис хаан, Улаанбаатар хотын банк, Хас зэргийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болж,  ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн буюу уг хэргийн Давж заалдах шатанд ШӨХТГ ялалт байгууллаа.

ы

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard tumen:
tulsun shimtgel huraamjuudaa butsaaj aviya baiz heden onoos hoishihiig ugnu gelee
2015-03-12
irgen:
sain baina
2015-03-12