Зүүн Тиморын багт 4:1-ээр хожигдлоо

img

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод учраа таарсан Монгол-Зүүн Тиморын тоглолт яг одоо үргэлжилж байна. Тоглолт эхлээд удаагүй /7, 10/ байхад гурван минутад Монголын баг 2 гоол алдсан.  Гоолыг Chiquito do Carmo оруулсан билээ.

ө

Монголын хөлбөмбөгчид 100 хувь гоолын боломж гаргаагүй учир хамгаалсан тоглолт үзүүллээ. Тоглолтын 30 дахь минутад манай багийн хамгаалагч Ц.Энхжаргал шар хуудас авсан.

Талбайн эзэн баг болох Зүүн Тимор тоглолтын 72 дахь минутанд сэлгээ хийж, 14 дугаартай тоглогчийг 9 дугаартай тоглогчоор солиллоо.

Харин  монголын багийн хагас хамгаалагч А.Эрдэнэбаяр гэмтлийн улмаас тоглолтын 70 дахь минутад талбайг орхиж, түүний оронд н.Цолмон талбайд гарсан юм. Мөн тоглолтын 75 дахь минутад Г.Төгсбаярыг С.Гал-Эрдэнээр сэлгэсэн юм.

Монголын баг байнга довтолж байсан боловч тоглолтын 89 минутанд хариу довтолгооноос гоол алдаж тоглолтын харьцаа 0:3 боллоо. Харин тоглолтын 90 минутад Зүүн-Тиморын тоглогч Neto гоол хийж 4:0 болголоо.

Гэвч монголын тамирчин Б.Гарьдмагнай зөрүүлэн гоол хийж, тоглолтыг 4:1-ийн харьцаагаар өндөрлүүллээ.

Хариу тоглолт энэ сарын 16-нд Улаанбаатар хотод болно.ө

Дасгалжуулагч С.Пүрэвсүх 4-2-3-1 хувилбарыг сонгосон бөгөөд үндсэн бүрэлдэхүүнд хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар Б.Эрхэмбаяр, Ц.Энхжаргал, Б.Гарьмагнай, Билгүүн, хагас хамгаалагчаар Наранболд, Х.Цэнд-Аюуш, А.Эрдэнэбаяр, Н.Цэдэнбал, М.Төгөлдөр, довтлогчоор Г.Төгсбаяр нар тоглолоо.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аөххш:
ээ чааваас даа
2015-03-13
яагаачгүй юм бнөө:
зүүн өмнөд азийн жижигхээн арлын , зэрлэг аборигенүүдэд 4:1-ээр хусуулаад байхыг бодоход манай хөл бөмбөг үнэхээр яагаачгүй юм бнөө :(
2015-03-13
baldan :
icheed baih yumaa
2015-03-13
hhhhhh:
hojigdoh n medeej shuudee ganbaatar gegch bas neg shunaliin tulam darga n boloo bizdee,mongoliin maani buh zui dooshoo harchaad hecuu baina aa,soccert hurtel ah bohir argaa heregleed,ah daanch hereg alga aa,yasan ih shunal ve,ene ah iin gishuud gedeg chin eree tceereegee aldsan baliar hognuud yum,mongol min odor ireh tusam uruudsaar
2015-03-13
auggdoug:
temtseend orj baij l saijirna shyy dee, daraagiin togloltond amjilt hyseye , manaihan neeh peedger zantai alivaag tyryylj daramtalj basah durtai,dandaa yumiig algasaj baih durtai, neeh olon gadaadiin clubuudiin fanuud baidag neg odor ch gesen yndesniihee shig*e bagiig demjij sur , hojigdoloos olj harsan aldaa surgamj yavaandaa hojil bolohod tusaldag yum shyy
2015-03-13
bolno:
enees iluu uaj togloh um uamar 40-1 eer hojigdoh uu harin ni tendee harlaad uldeegui biz noh doo.
2015-03-12
sereenen:
mash amjilttai oroltsjee bayr hvrgie
2015-03-12
ониоо:
зүүн тимор гэдэг чинь бараг улс биш ш дээ бурхан минь,
2015-03-12
зочин:
энэ тоглоом манайд одоохондоо хэрэггуй амьтны шившиг болох юм байна,
2015-03-12
sulp:
mori ganbold bayarlaj nar n garch baigaa daa
2015-03-12