Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

img

Найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож амь насыг хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж, түүнд гурван жилийн хугацаатай хорих ялыг оноож шийдвэрлэж байсан. Өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд уг хэргийг хэлэлцэж, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

б

Анхан шатны шүүхээс Г.Алтанхүү нь талийгаачийг зодож бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан нь талийгаачийн үхэлд шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэсэн байсан. Учир нь талийгаачийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эдсийн макро микро шинжилгээний дүгнэлтүүдээр тогтоогдоогүй гэж мэдээлж байсан. Ингэснээр сэжигтэн Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 буюу бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм.

ы

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

арайчдээ:
хүн алчихаад гуравхан жил авна гэдэг чинь юу гэсэн үг вэ!даанчдээ арайчдээ!үгүй байлгүйдээ!хууль цааз гэж ер нь байнауу!төрийн албан хаагч,шүүх засаглал чинь иймэрхүүл болчихсон байнашдээ эрхэм хошгирдог ерөнхийлөгч гуай!аягүй бол удахгүй энэ хошгируулагч ерөнхийлөгч нь өршөөлөө үзүүүлээд тавиад туучихаж магад.ийм олиггүй ардчилсан нийгэмтэй,олхиогүй ерөнхийлөгчтэй байгаад яахавдээ!!!энэ бусармаг нийгмийг өөрчлөх цаг нэгэнт болжээ!!!
2015-03-22
eeeee:
za araich dee 3 jil bhdaa yadiin
2015-03-12
gerxh:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2015-03-12