Монгол иргэддээ үйл ажиллагаагаа сурталчилав
й
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан "Нийгмийн хамгааллын өдөрлөг"-ийг зохион байгуулсан аж. Энэхүү өдөрлөгт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Кандун дүүргийн засаг дарга И Хэ Шиг болон албаны бусад зочид, төлөөлөгчид оролцсон байна. Уг өдөрлөгийн хүрээнд нйгмийн даатгалын мэдээлэл, зөвлөгөө өгөх, шинээр даатгалд хамруулах, утасны сим карт үнэгүй холбох, банкны үйлчилгээ үзүүлсэн байна.
й
ы
Мөн "Олон соёлт гэр бүл" илтгэлийн уралдаан, "Сэтгэлийн үг" захидлын уралдааны ялагчдад шагнал гардуулж, БНСУ дахь Монгол сургуулийн шилдэг сурагчдад “Сайн үйлс”,“Авьяас” медаль гардуулжээ. Өдөрлөгийн үеэр Салхи хамтлаг "Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө" бүрэн хэмжээний тоглолтоо зориулсан байна. Тус өдөрлөгийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яам, Сөүл хотын Кандун дүүргийн Засаг даргын тамгын газар, Сөүл хотын Кандун дүүргийн Цагдаагийн газар, Сөүл хотын Жүнгү дүүргийн Цагдаагийн газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн газрын Олон улсын хамтын ажиллагааны төв, Сөүл глобал төв, МИАТ компани, Korean Air компани, KB Гүгмин банк, Korea exchange bank, Korea mobiles утасны компани, Хана банкны Pay easy үйлчилгээ, MGL радио, Сөүл хотын Кандун дүүргийн Олон соёлт гэр бүлийг дэмжих төв, “Жэй Эн Ти” компани, Sunny House hotel, Солонгос дахь Монгол оюутны холбоо зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.
бы
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ