Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

НМХГ-т

10:00 цагт  НМХГ-аас иргэд газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, бусдад шилжүүлэх, кадастрын зураглал хийлгэх зэрэг асуудлуудтай холбоотойгоор Газрын харилцааны хууль, эрх зүйн асуудлаар зөвлөн туслах, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг  зохион байгуулна.

б

Монгол Үндэсний Их сургууль дээр

11:00 цагт өнгөрсөн жил амжилттай хэрэгжсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 2015 оны нээлтийн ажиллагаа  болно. Тус үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна. Утас: 91050409

б

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл эвлэрлийн гэрээний зөрчлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

б

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд 

12:00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нь "Төрийн албан хаагчид"-ыг ажлаас нь үндэслэлгүйгээр хоморголон халсны улмаас "Захиргааны хэргийн шүүх"-д өгч байгааг зарлан хийх хэвлэлийн бага хурал болно. Утас: 300995, 86062332

а

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт Монголын волейболын холбооноос залуучуудын С лигийн тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

13:00 цагт  “Монголын соёлын өв – гадаад сурталчилгаа” бодлогын хэлэлцүүлэг эхэлнэ.

13:30 цагт ширээний теннисний насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Утас: 93115665

ы

Монголын Хүүхдийн ордны бага танхимд

14:00 цагт Монгол Улсад хүүхдийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 50 жил, МҮОНР-ийн "Өглөөний мэнд" нэвтрүүлгийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа уулзалт  эхэлнэ.

б

МУБИС-ийн Багшийн сургуульд

15:00 цагт төр нийгмийн зүтгэлтэн Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Хос тогоруу"  наадам зохион байгуулагдана. Утас: 88045336

ы

МҮХАҮТ ийн Корпорайт зочид буудлын 5 дугаар давхарт

Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам болон бусад холбогдох газруудаас хамтран зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник хяналтын ажлын арга зүй” сэдэвт сургалт, семинар 2015 оны гуравдугаар сарын 13 өдөр болно. 99773800, 88008516 s www.shuud.mn  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ