Тикрит хотыг эргүүлэн авлаа
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдын эзлээд байсан Тикрит хотыг армийнхан эргүүлэн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ сарын эхээр тус улсын удирдлагууд шийдвэр гаргаж, Тикрит хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлэн 28 мянган цэргийг хот руу илгээсэн юм. Армийнхан хотыг чөлөөлөхийн тулд агаарын довтолгоог сонгосон билээ.
х
Ерөнхий сайд Хайдар аль Абади хэвлэлийнхэнд “Бид удаан хүлээсний эцэст Тикрит хотыг чөлөөллөө. Армийн бүх дайчдадаа баярлалаа. Ялалт байгуулахад хотын бүх иргэд туслалцаа үзүүлж, армийнханд дэмжлэг үзүүлсэн” гэж хэлжээ. “Хэт даврагчид хотоос бүрэн ухарсан” гэж Тикрит хотыг чөлөөлөх ажиллагааг удирдсан генерал Асилали аль Хайди мэдэгдсэн байна.
х
Хотыг чөлөөлөх ажиллагааны үеэр 40 гаруй цэрэг амиа алдаж, 10 орчим хэт даврагчийг олзолсон гэв. Олзогдсон хэт даврагчдын дунд бага насны хүүхэд байгаа гэж Ерөнхий сайд хэлжээ.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ