Хилари Клинтон уучлалт гуйлаа

img

АНУ-ын Тэргүүн хатагтай Хилари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа улсын нууцын зэрэглэлтэй материалуудыг хувийн и-мэйл хаяг руугаа давхар илгээдэг байсан нь илчлэгдсэн юм. Тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ олон нийтээс уучлалт гуйсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

а

Хатагтай Клинтон “Үнэнийг хэлэхэд хоёр хаяг зэрэг ашиглах нь түвэгтэй санагдсан юм. Тиймээс би нэг хаягтай болохыг шийдвэрлэсэн. Хэвлэлээр дамжуулж буй шиг би улсын нууцын зэрэглэлтэй материалыг и-мэйлээр дамжуулдаггүй байсан. Би үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хянуур ажилладаг байсан” гэж хэлжээ.

а

Засгийн газар түүнтэй холбоотой 55 мянган хуудас и-мэйлийг олон нийтэд хүргэхээр төлөвлөөд байгаа юм. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч Барак Обама гаргасан гэж Цагаан ордноос мэдээлэв. Олон нийтийн дунд дээрх хэргээс үүдэж, түүний нэр хүнд нь огцом буурч буйг “Нью Йорк Таймс” сонин мэдээлжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ