Барилгын салбарыг “хундаам”-тай болгоё

img

Монгол Улсад 2013 онд 1.3 сая ам метр талбайд 20400 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан бол 2014 онд энэ тоо улам өсч 1.8 сая ам метр талбайд 24 мянган айл өрх шинэ байртай болжээ. Энэ нь барилгын салбарын түүхэнд байгаагүй хурдтай бүтээн байгуулалт. Олон янзын хийцтэй, өндөр өндөр шилэн барилгууд сүндэрлэж XXI зууны монголчууд бид гадаадын улсуудыг гайхахааргүй амьдарч байгаа нь сайн хэрэг. Нэг үгээр, манай улсад барилгын салбар маш хурдтай хөгжиж байна. Та ч санал нийлэх байх. Гэвч өнгөндөө ийм боловч, тогоон дотроо бугшсан нэг том асуудал үүссээр даруй 20 гаруй жилийг үджээ.

h

ХУВЬЧЛАХ НЭРЭЭР УСТГАЖЭЭ

g

Барилга, орон сууц гэдэг бидний зөвхөн ажиллаж, амьдрах хэрэгцээг хангах төдий гэвэл өрөөсгөл ойлголт. Тухайн улсын баялаг болж үлдэхээс гадна түүх соёлын томоохон дурсгалд тооцогддог. Хамгийн гол нь шинжлэх ухааны ололт, судалгаагаар тодорхойлогддог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.  Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд  нийт газар нутгийн 62 хувь нь цэвдэг, хөлдүү хөрстэй. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг. Дөрвөн уулын дунд жилийн хагаст буюу зургаан сарын турш хасах хэмтэй байдаг энэ бүсэд өдөр, сараар босч буй шилэн барилгууд хэр тэсвэртэй бол. Орон сууцны тэнгэрт хөөрсөн үнэ хэр бодит вэ. Хот төлөвлөлтийн бодлогын алдаа, олон хүний амь насыг авч одсон осол гэмтлийн шалтгаан юунаас болж гардаг, үүнийг засч сайжруулж болохыг судлах шинжлэх байгууллага алга гэхэд болно.

g

1965 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Барилгын шинжилгээний институтыг байгуулж байжээ. Үүнээс хойш Барилгын үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний институт,  хот байгуулалтын чиглэлээр хүрээлэнгүүд байгуулагдаж, энэ салбарын эрдэм шинжилгээ, судалгааны оргил үе байсан гэлцэнэ. Нэг хүрээлэнд гэхэд 600-700 хүн ажиллаж тал бүрт судалгаа шинжилгээ хийх зэргээр барилгын материалын тархац, хөрс, аймгуудын төлөвлөлт, үйлдвэр районы байршлыг судалж, норм дүрэм боловсруулах ажил ид өрнөж байжээ. Харин 1990-ээд оноос хүрээлэн, институтуудыг менежмэнтийн хувьч­лалаар ШУА-д харьяалуулснаар хөгжлийн зам нь уруудсан гэдгийг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байна.

 d

СУУРЬ СУДАЛГАА ЧУХАЛ

 d

Хамгийн энгийн жишээ гэхэд Улаанбаатар хотын төлөвлөлт юм. Эрх мэдэл, мөнгөнд захирагдаж энд тэнд уулын амыг сэтэлж, гол усны гольдрол дээр барьсан өч төчнөөн барилга нийслэлд бий. Орон сууцны хороолол, хотхон ч байгаа. Судалгаагаар 50-100 жилд томоохон үер давтагддаг юм байна. 1966 оны үерийг нийслэлчүүд сайн мэднэ. Түүнээс хойш 50 жил өнгөрч, барилга байшин эмх цэгцгүй баригдсан өнөө үед томоохон үер болбол давж гарахад хэцүү. Түүнээс гадна барилгын салбарын суурь судалгаа сүүлийн 20 жилд хоцрогдсоор иржээ. 450 гаруй норм, дүрмийг мөрдөж ажилладаг ч энэ нь хуучных аж. Жилд тав, арваар нь шинэчилж байгаа ч удаашралтай байгаа нь шүүмжлэлтэй. Түүнчлэн барилгачдын цалин хөлсний үнэлэмжийг нормчлоогүй, аль 70, 80 оныхоор тооцож иржээ. Барилгын үнэлгээ ч асуудалтай. Манайд судалгааны олон байгууллага байдаг ч тэд зөвхөн орон сууцны зах зээл дээрх үнийг судалдгаас барилгын өөрийн өртөг болох эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгын ам метр нь тус бүртээ хэдэн төгрөгөөр бүтдэг вэ. Мэргэжлийн байгууллага хэдэн хувийн ашиг хардаг, хөрөнгө оруулагчийн ашиг хэд байгааг тодорхойлсон судалгаа байдаггүй юм байна.

 d

ИНСТИТУТ БАЙГУУЛАХАД ДОР ХАЯЖ ТАВАН ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

 d

Засгийн газрын тогтоолоор 2012 онд Зураг төслийн институт байгуулжээ. Жилийн дараа үйл ажиллагааг нь өргөжүүлж Зураг төслийн эрдэм шинжилгээний институт болгосон ч 2014 оны сүүлчээр татан буулгажээ. Эрдэм шинжилгээний байгууллага хөлөө олж оршин тогтнох хугацаа дор хаяж таван жил байдаг. Мэргэжилтнээ цуглуулна, мэргэшүүлнэ, зүг чигээ олоод таван жилийн дараагаас судалгаа, шинжилгээ хийж эхэлнэ. Гэвч ганц, хоёр жилийн дотор үр дүнг нь тооцож ийм байгууллага шаардлагагүй гэж үзсэн нь салбарын хөгжлийн хамгийн том ухралт болсон гэж тайлбарлах нэгэн ч байна. Гэхдээ энэ салбарт судалгааны байгууллага бүрмөсөн устаж үгүй болоогүй ч одоогийн байгаа холбоо, корпораци, судалгааны институт, лабораториудад мэдлэг чадвартай баг хамт олон бүрэлдэж чадахгүй байгаа гэнэ. Зах зээлийн эрэлт, хэрэгцээг дагаж бизнесийн зорилготой болж үлджээ. Эдгээрт хамгийн ихээр анхаарал хандуулах ёстой салбарын яамны бодлого алдагд­сан гэдгийг олон хүн шүүмжилж байгаа юм. Яамныхан өөрсдөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Олон барилга босоод л байвал хөгжиж байна гэх нь харалган үзэл. Хот төлөвлөлт, улс орны онцлогт тохирсон материал, хийц, барилгачдын үнэлэмж зэргийг зайлшгүй төрөөс судалж, ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлсон байх ёстой. Үүний тулд эрдэм, шинжилгээний томоохон байгууллага зайлшгүй шаардлагатайг  мэргэжилтнүүд онцолж байна. Тэд ийм байр суурьтай байна.

 d

/ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төвийн захирал, академич/ Д.Дашдамц: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА БАЙХ ЁСТОЙ

-Барилга бол том салбар. Олон шинжлэх ухааны судалгаа шаардлагатай. ШУТИС-ийн эрдэмтдийн сонирхсон сэдвийн хүрээнд л ихэнх судалгаа хийгдэж байна. Барилгын салбарын эрдэмтдийн 70-80 хувь нь энэ сургуульд бий. Хүрээлэнгүүдийг хувьчилснаас хойш баг нь сайн ажиллуулж чадахгүй байна. Материалын чанар баталгаагуулагч, лиценз олгох, тендер зарлах зэргээр бизнесийн агуулгатай болоод суурь судалгааг бараг орхих шинжтэй. Шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжүүлж БХБЯ-наас санал аваад ганц нэг сэдвээр ажил гүйцэтгээд л явж байна. 1990 оноос өмнө хамгийн дээд тал нь 12 давхар барилга барьдаг байсан бол одоо гадаадын технологи нутагшиж өндөр барилгууд боссоор байна. Төрийн байгууллагын дэргэдэх судалгааны төв, хүрээлэнг ажиллуулж бодлогоор авч явахгүй бол салбарын бодлого тодорхойгүй байна.

d

/БХБЯ-ны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга/ Б.Баасан:  БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖИЛ БҮДГЭРЧИХСЭН

-Яамны нэг тулгуур бодлого бол яахын аргагүй эрдэм шинжилгээний судалгаан дээр тулгуурлаж явагдах ёстой. Гэвч институтуудыг 1990-ээд оноос хувьчилснаар барилгын салбарын 70, 80 жилийн судалгаа, 20, 30 жилийн эрдэм шинжилгээний ажил салхинд хийссэн. Энэ орон зайг боловсролгүй, мэргэжилдээ хөл тавьж үзээгүй шахам хүмүүс нөхөж байна. Хөгжлийн зам нь бүдгэрээд ирдэг. Яам ч ийм байдлаар бий болчихсон. Барилгын тусгай зөвшөөрөл өгдөг, хүлээж авдаг, тендер шалгаруулдаг. Энэ их том салбарыг удирдаж явуулах чиглэл бүдгэрчихсэн байсан. Тиймээс эхний ээлжинд ТББ-д зарим ажлаа өгье. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хяналтынханд даатгах бодлогыг сайд барьж байгаа. Яам чанартай зураг боловсруулж, норм дүрмээ шинэчилье. Тулгуур үзүүлэлт болсон лабораторио сайжруулъя гэсэн бодлого дээр голчилж ажиллаж байна. Түүнчлэн Барилгын тухай хуульд үүнийг сайн тусгай өгсөн. Хаврын чуулган руу оруулахыг зорьж байна.

j

/Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч/М.Батбаатар: СУУРЬ СУДАЛГАА АЛДАГДЛАА

-Сүүлийн 20-иод жилд суурь судалгаа огт хийгдээгүй. Үүнээс болж барилгын салбарт үнэ бүрдүүлэлтийн систем хуучирчихсан. Барилгачдын үнэлэмж нэмэгддэггүй, аль эртний 30, 40 жилийн өмнөхөөр тооцдог. Мэргэжилтэй боловсон хүчин бий болж өгөхгүй зэрэг олон асуудал бий. Манайд 70 гаруй МСҮТ байна. Жилд 8000 орчим хүн төгсдөг ч 30 орчим хувь нь барилгын салбарт ажиллаж байна. Судалгаа, шинжилгээг сайжруулахад  төр хувийн хэвшлийн түншлэл сайн байх хэрэгтэй. Бид ч маш эрчимтэй ороод судалгаа эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай.

 d

/”Дельта констракшн” компанийн захирал/ Ж.Эрдэнэчимэг: КОМПАНИУДЫГ ЧИГЛҮҮЛСЭН БОДЛОГО АЛГА

-Хувийн хэвшилд ажиллаж байгаа биднийг чиглүүлсэн ажил огт хийдэггүй. Эрдэм шинжилгээний дүгнэлт гаргаад бидэнд танилцуулж, “Та бүхэн ингэж ажилла” гэж зөвлөсөн тохиолдол алга. Судлаад өгье, үүнийгээ сайжруул гэвэл бид дуртай хүлээж авна. Бид өөрсдийнхөө боломжоор судалгаа, шинжилгээгээ хийж ажиллаж байна.

g

аэ

х

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
manai setguulchid hel medehgui hetsuu hetsuu yu yasan hundaam be fundament gedeg ugsh udee suuri gesen oros ug
2015-03-16
oi8u76y5t4re:
бсшу-ны сайдаа, нийслэлийн засаг даргаа, итх-ынхаан, боловсролын газрын дарга аа. сургуулиудын спорт заалны ашиглалт, үйлчилгээг шинэ төвшинд гаргах хэрэгтэй байна. сургуулийн зааланд цаг авахад 30-40 мян үнэтэй, гэхдээ заавал 2 цагаар өгнө гэх юм. тэхээр зааланд тоглох бол 60-80 мян төг төлөх болж байна. 3 хүүхэд 30 минут тоглох хүсэлтэй байлаа гэж бодое. тэгвэл 15 мян төг болно. 1 хүүхэд 5 мян төгрэг гаргаад 30хан миунт тоглох нь ийм байж болох у. яг бодитоор бол тэр гуравт 60-80 мян төгрөг бол тоглох эрх нь нээгдэнэ. энэ бол хүүхүүдийг тоглуулахгүй, мөнгөтэй томчууд тоглоно, хүүхдүүд биеийн тамираар хичээллэх хэрэггүй, орлогоч оруулахгүй, pc тогло, бие бялдараа бүү хөгжүүл, сул дорой нэгэн бол гэсэнтэй яг адил. үүнийг засаг дарга нар, нийслэлийн боловсролын газрын дарга анхаараачээ. та нар бол хүссэн үедээ захирал нар луу яриад үнэгүй тоглодог байх л да. санал: 1. спорт заалыг 30 минутаар ч тоглох боломжтой болгое, 2. цаг авахад тухайн сургуулийн хүүхдүүд давуу эрхтэй баймаар байна. 3. хүүхдүүд хямд үнэтэй тоглох эрхтэй. 4. заал өгдөг хүмүүс хүүхэдэд эелэдэг хандмаар байна. 5. тэр их орлогоын зарцуулалт ил тод баймаар байна. 6. заал авахад зардал их гарахгүй тул үнийг нь буулгамаар байна.
2015-03-15
zochin:
1. mongold tohiroh standartaa ehleed togtoogoochee. 2. standartaa bari, 3. heel hahuuliar zogsoo.
2015-03-14
zelem:
deeree barilgiin yamnaas avaxuulaad xolbooduud n shineer garch irj baigaa zasgiin gazriin bodloguudiig zuv zyitei gej zusardaj gyitsgeegeed amandaa orson toogoo buraad ard tymnees ynelgee avax geed xeden barilga baridag mergejliin companiuudaa doosh n xiij shunaltaigaar n duudaj, barilga baiguulamj barix urtug zardaliig buuruulna gej xezee ch bytexgyi, utopi yariaad baixad mongol xyn esgii gerteigee l yldene, bas nemj xelexed barilgiin ner tomiend xunddam gej yg baidaggyi yum, tenegee gaixuulj xereggyi,
2015-03-13
үнэн үг :
сайн сэдэв хөнджээ. монголын бүх салбарын ажил амьдрал яг л ийм урсгалаар явагдаж байна. ченж, наймаачид, нүд нь мөнгө болсон хүмүүс толгойд байгаа цагт судалгаа шинжилгээг огт тоохгүй шинжлэх ухааны арга зүйгээр улс орныг удирдаж мэдэхгүй, чадахгүй учраас хөдлөхгүй луйвараа л бодож суугаа.
2015-03-13
зочин:
"хундаам" биш ээ "фундамент"-тай гэвэл дээр юмсан. уг нь гадаад үг байгаа юм. манайх байшингийн суурь гэх үү дээ.
2015-03-13
зочин:
улаанбаатар сайхан харагдаж байна. гадны хот шиг.
2015-03-13