Хотын цагдаагийн дарга огцров
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын цагдаагийн дарга Том Жонсон огцорсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр огцрох хүсэлтээ Миссури мужийн захирагч Жей Никсонд хүлээлгэн өгчээ. Том Жонсон “Фергюсон хотноо дахин үймээн дэгдэж эхэллээ. Жагсагчдын ихэнх нь намайг огцрохыг шаардаж буй. Та бүхний шаардлагыг хүлээн авч байна” гэж хэлжээ.
ө
Өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур тус хотын цагдаагийн ажилтан Даррен Уилсон, 18 настай Майкл Браун хүүгийн аминд хүрсэн билээ. Энэхүү үйл явдлын дараа хүүгийн гэр бүл болон дэмжигчид жагсаал зохион байгуулж, хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Жагсагчид Даррен Уилсоныг шийтгэхийг шаардсан юм. Тангарагтны шүүхээс Даррен Уилсонг гэм буруугүй гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хууль зүйн яам цагдаа аргагүйн эрхэнд хүүг буудсан хэмээн мэдэгдсэн байна. Дээрх мэдэгдлийн дараа Фергюсон хотноо дахин жагсаал болжээ. Өчигдөр болсон жагсаалын үеэр гурван цагдаа гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ