Тариаланчид хаврын бэлтгэл ажлаа хэлэлцэж байна

img

Хаврын тариалалт удахгүй эхэлнэ. Тиймээс бэлтгэл ажлынхаа талаар тариаланчид яг одоо ХХААЯ-н дээр зөвлөлдөж байна. Зөвлөлдөх уулзалтад Газар тариалангийн холбоо, Фермерийн холбоо, Чацаргана тариалагчдын холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо,  Дарханы УГТЭШХ, Хөдөө аж ахуйн бирж, ТЭДС -гийн болон яамны төлөөлөл оролцож байна.

s

Уулзалтаар  тариаланчид бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх ерөнхий ойлголтыг ТББ болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд өгөх аж. Салбарын яамнаас энэ онд газар тариалангийн салбарт гарах өөрчлөлт,  шинэчлэлт болон  хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар яамны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун танилцуулах юм. Мөн жил бүр чанар, үнийн асуудал нь сөхөгддөг улаанбуудайг биржээр борлуулах тухай үндсэн ойлголт, анхаарах асуудлаар ХААБ-ээс тариаланчдад мэдээлэл өгөх ажээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ