Путинг буруутгаж чадахгүй
Улстөрч Борис Немцовын охин Жанна Немцов өчигдөр Италийн нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Миний аав санамсаргүйгээр амиа алдсан гэж бодохгүй байна. Манай гэр бүл болон Оросын ард түмэн Борис Немцовыг захиалгат аллага буюу улстөрийн золиос болсон гэж таамаглаж байгаа. Аавын минь үхлийг Ерөнхийлөгч В.Путин захиалсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Путинг аавынхаа үхэлд шууд буруутгаж чадахгүй. Надад ямар ч баримт байхгүй байна” гэж хэлжээ.
м
Өнгөрсөн долоо хоногт Немцовын үхэлтэй холбоотой 27-55 насны таван этгээдийг цагдаа нар Ингушет хотоос баривчилж, Москва хотноо авчирсан юм. Тэдний нэг Заур Дадаев улстөрчийн аминд хүрснээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр “Францын “Charlie hebdo” сонины байранд болсон халдлагын дараа Немцов бидний шашинг гутаан доромжилсон мэдэгдэл хийсэн. Тиймээс Немцов амиа алдсан” гэж мэдэгджээ. Жанна “Аав минь тийм утгагүй шалтгааны золиос болсон гэж бодохгүй байна. Би Заур Дадаевтэй уулзах хүсэлт тавьсан” гэсэн байна. Тэрбээр мөн аавынхаа найз бүсгүй гэгдээд буй Украины загвар өмсөгч Анна Дурицкаяг тэр өдөр юу болсныг үнэн зөвөөр ярихыг шаарджээ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ