Засгийн газар НДС-д өртэйг хүлээн зөвшөөрсөн

img

“Шударга хүү” хөдөлгөөний тэргүүн С.Зоригтбаатартай Засгийн газар хийгээд нийгмийн даатгалын сангийн хооронд үүсээд байгаа асуудлаар ярилцлаа.

f

-Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх ёстой гэсэн асуудлыг танай хөдөлгөөн хөндөх боллоо. Энэ талаар тодруулах гэсэн юм?

f

-Монголбанкнаас санаачлан “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлт ба тэтгэврийн зээл” сэдвийн хүрээнд олон талт оролцогчдыг хамруулсан уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаар талууд нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг хийж, үе шаттай мөнгөжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн гэсэн. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлж, урт хугацааны хуримтлалтай болох  цаг ирсэн. Мөнгөжүүлэх асуудлыг Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн түвшинд судалж байгаа болов уу. Нийгмийн даатгалын санг мөнгөтэй болгохын тулд Монгол Улсын Засгийн газар, УИХ энэхүү санд байх ёстой мөнгө болох ДНБ-ийн 25-30 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгөөр төсвийн цоорхойг нөхдөг гэдгийг эхний ээлжинд хүлээн зөвшөөрөх ёстой гэж би хэлж байсан. Тэгвэл Засгийн газар эхний алхмаа хийгээд эхэллээ гэж би хувьдаа дүгнэж байна.

f

-Хэрхэн хүлээн зөвшөөрсөн гэж. Та үүнийгээ тодруулна уу?

d

-Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төр хариуцах иргэдийн тэтгэврийн санхүүжилт болох 236 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд байхгүй байсныг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Сангийн яам, Ажил олгогч эдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хамтарсан ажлын 2007 онд тогтоосон. Мөн 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан ч өнөөг хүртэл нэрийн дансыг мөнгөтэй болгоогүй. Энэ дансыг мөнгөтэй болгоход таван их наяд төгрөг шаардлагатай байгаа. Ийм хоёр төрлийн тооцоо Засгийн газар, нийгмийн даатгалын сангийн дунд байгаа” гэж хэлсэн байна билээ. Тэгэхээр Засгийн газар нийгмийн даатгалын санд өртэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Одоо харин мөнгөтэй болгох ажлыг эхлүүлэх ёстой гэж бодож байна.

d

Ингэхдээ мэдээж, нэг дор  бүрэн мөнгөжүүлнэ гэдэг байж болохгүй асуудал. Тиймээс жил бүр бага багаар нийгмийн даатгалын санд төлөх ёстой өрөө Засгийн газар төлөх ёстой. Ингэснээр нийгмийн даатгалын сан мөнгөтэй болж, тэрхүү мөнгөнд зөв менежмент хийх боломж бүрдэх юм. Үүний дараа бүх төрлийн зээлийн хүү буурах бодит хөшүүрэг бүрдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Зөвхөн зээлийн хүү буураад зогсохгүй үндэсний хуримтлалын тогтолцоо бүрдэж, ажлаа байр ихээр шингээдэг бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлсний үндсэн дээр нийгмийн даатгалын сан алдагдалтай бус ашигтай ажиллах боломж бүрдэх юм.

d

-Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүү буурах боломжгүй гэж яриад байсан С.Эрдэнэ сайдын буруу болж таарах нь ээ?

d

-ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ч гэсэн нийгмийн даатгалын сангийн мөнгөнд зөв менежмент хийх ёстой гэж хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна билээ. Харин одоо үгээ үйлдэл болгох хэрэгтэй л гэж хэлмээр байна.

d

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
ta nar negniigee ymar aimar heldiin be. adilhan l hun shuu dee. yaahav jaahan demjeed ugiil duu. ta nart ymar muu zuil hiisiin
2015-03-14
kkkkk:
kkkkk songuuli boloh geel hunuus ehneesee saituudaar tolbortei medeegee tawiad ehlee biz ih hural goriloogui bizdee
2015-03-14
zochin:
maadaisan chimchiisen ulaan nohor yavdgiin, omd n shagaindaa bnga hunirsan yavdaltai sonin gar ganbaa gishuuni gal ham duu dee. hun muutai zaluu daa. mongo alban ty*l goridoj yavaa, yuch hiihed belen
2015-03-14
kkkkk:
ganbaatariin toodgor
2015-03-14
hasd:
hahaa ene hun hen yum bee ta nar yamar aimar muuldii tanihgui huniig , olon hun muulj bgag bodhod ih muu hun bololtoi hahaha
2015-03-13
hohoo:
naad shougaa zogsoo,niigmiin daatgaliin horongo zeeliin batalgaa boloh yosgui.ersdliin,tetgevriin zoriulalttai horongo.esvel erh zuin orchnoo ers oorchil.
2015-03-13
kkkkkk:
kkkkkk doli gar ymuu bogs unsdeg tiim uu ta nar yaaj medej bgaan
2015-03-13
zochin:
ingej yavaad l neg uls turd orchin goridlogotoi amisgaa
2015-03-13
zochin:
zorigoo pi* hogiin * bgaam ganbaatriiin bugsiig dolooh ni holgui yavdag bsan...naadah chn jinhene hogiin amitan zugeer *
2015-03-13
unench huu:
ene nohor yu meddeg ym oimsondoo buderdeg nohduudiin 1l bna ichdeggui ym baih da nutgiin ner bitgii baa*ad baigaarai 4nudet mine!!!!!
2015-03-13
itgel evdegch :
neg zorilgiin toloo hamt yavj baisan zaluusaas nuur buruulj mongo erh medeld avtsan hogiin nohor.itgej bolohgui shuu ene hund mongolchuudaa
2015-03-13