Зураг авалтын талбайд хутгатай эр нэвтэрчээ

img

Австрали улсад “Карибын тэнгисийн дээрэмчид-V” киноны зураг авалт эхэлсэн ч киноны гол дүр ахмад Жек Спарров буюу жүжигчин Жонни Депп гарандаа гэмтэл авснаас болж, зураг авалт хэсэг хугацаанд зогсоод буй. “Деппийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ирэх долоо хоногоос зураг авалтдаа эргэн орно” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.




Тэгвэл өчигдөр зураг авалтын талбайд өчигдөр хүйтэн зэвсэгтэй 25 орчим насны эр нэвтэрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр жүжигчдийн хувцасны өрөө орох гэж байхдаа хамгаалалтын ажилчдад баригдсан ч зугтааж амжжээ. Түүнийг Австралийн цагдаа нар эрэн сурвалжиж байгаа гэнэ. Гэмт этгээд зураг авалтын талбайд байршуулсан хяналтын камерт бичигдсэн бөгөөд гартаа хүйтэн зэвсэгтэй байжээ.


“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны тавдугаар анги 2017 оны нэгдүгээр сард нээлтээ хийх юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ