Монголын тусгаар тогтнолыг алтаар үнэлж болохгүй

img

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Улс төр дэх популизм хэрээс хэтэрч, Монгол Улсын нэр хүнд гадны хөрөнгө оруулагчдын дунд унаж, татварын орлогийн ихэнхийг бүрдүүлж байсан мөнгөний урсгал татарсан” гэж зарим улстөрч хэлж байна. Та энэ асуудлыш хэрхэн харж байна?

-Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголчууд хөрөнгө оруулалтын эсрэг хэзээ ч дугарч байгаагүй. Дээрх хөрөнгө оруулалтууд манай улсад ямар ашигтай авчирах вэ гэж  асуух эрхээ л эдэлсэн. Гэтэл өнөөдөр ийм асуулт тавьсны төлөө зарим хөрөнгө оруулагч уурлаж, ундууцаж монголчуудын нэр хүнд уналаа гэж байгаа нь байж болохгүй асуудал.

a

Нөгөөтэйгүүр, ингэж ярьж байгаа улстөрчид байгаа бол эмгэнэл гэж хэлэх байна. Хөрөнгө оруулагчид гар гэсэн үг нэг ч Монгол хүний амнаас гарахгүй байх. Гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 450 сая ам.доллар болчихлоо гэж ярьж байна. Үүнийг хэн бүртгэсэн юм. Би Хөрөнгө оруулалтын газарт өөрийн биеэр очиж өнгөрсөн хугацаанд оруулсан гэж байгаа хөрөнгө оруулалт яг хийгдсэн үү, хийгдсэн бол тэр мөнгөөр юу хийсэн юм гэж асууж байсан.

a

Өнөөдөр Хөрөнгө оруулалтын газар гадаадын хөрөнгө оруулагчдын мөрөөдлийн жагсаалтыг бүртгэж авдаг газар болчихсон байна. Тэд дуртай үедээ нэг хүрз оруулж ирчихээд түүнийгээ өөрсдийн хүслээр үнэлж байх жишээтэй. Гэтэл үүнийг нь бүртгэж байгаа судалгаа, шинжилгээний газар байна уу гэдэг нь сонин. Хөрөнгө оруулалтын газрын тухай хуулийг хэн гаргасан юм бэ. Хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа Рио Тинто мэтийн компаниудын захиалгаар Дэлхийн банк, Олон улсын валютын сан, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зөвлөсний дагуу Хөрөнгө оруулалтын газрын тухай хуулийг баталсан юм биш үү. Ингэж хардахад хүрч байгаагаа нуугаад яах вэ. Үүнийг эргэж харж ярих боломжийг эрэлхийлэх ёстой.

a

-Популист гэж нэрлэгдсэн хүмүүсийн дунд таны нэр хамгийн ихээр хэлэгддэг. Энэ талаар таны бодол?

-Популист гэж нэрлэгдэж байгаа хэдэн хүнээс болоод гадны хөрөнгө оруулагчид дайжиж байна гэж яриад байгаа. Хөрөнгө оруулагчид нь ч гэсэн асуух эрхээ эдэлсэний төлөө хормойгоо шуугаад гараад явчихаж байгаа бол энэ нь хөрөнгө оруулалт биш байсан гэдгийг баталж байна. Хөрөнгө оруулалт гэдэг хөрөнгөө тогтвортойгоор байршуулж, хамтын ашиг бий болгон ашгаа хуваахыг хэлдэг.

a

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн "3.1.1 Монгол улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үй ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл хөрөнгөө оруулсан уу гэдгийг нь хэн өнөөдөр шалгаж байгаа вэ гэдэг асуултыг дахин тавимаар байна. “Hot money” буюу эдийн засгийг нь хөөсрүүлээд ашгийг нь халааслаад явахыг хэзээ ч хөрөнгө оруулалт гэхгүй. Монголд ашиггүй энэ бүх үйл ажиллагааг хийх сонирхолтой гадныхны гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр олон нийттэй харилцах байгууллагуудад нөлөөлсөн хэвээр л байна. Тэр хүмүүсийн захиалгаар ард иргэдийн толгойг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан угааж байна. Мөн тэд төрийн шийдвэр гаргаж байна.

a

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй болсон гэдгийг дээр, дооргүй ярьж байна. Энэ бол манай хамгийн том хөрөнгө оруулалт. Гэтэл энэ бүхнийг Монгол Улсад яаж ашигтай болгох вэ гэж асуусан хүмүүсийг намнаж, гадаадын зарим байгууллагын оролцоотойгоор популист гэдэг нэр томъёог нийгэмд тарааж байна. Үүний өмнөхөн “Муусайн эх орончид” гэдэг кампанит ажлыг өрнүүлсэн ч бүтэлгүйтсэн учир өнөөдөр популист гээд яриад эхэлчихэж.

a

Популист гэдэг чинь олонхийн эрх ашгийг дээдэлж, элит цөөнхийн эрх ашигтай эсрэгцүүлэн үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хөтөлбөрийг хэлнэ гэж Баабарын Британика толин дээр тодорхойлсон байна билээ. Тэгэхээр популист гэдэг чинь олонхийн төлөө гэсэн санаа байгаа биз. Үнэн, би олонхийн төлөө дугардаг. Тэгвэл Норвегийн парламентаас уул уурхайн баялгийг улс төр, бизнесийн цөөн хэдэн бүлэглэлд хүртээхгүйгээр олон нийтийн эрх ашигт зориулна гэсэн хууль гаргасан байдаг. Тэгвэл Норвеги хамгийн популист орон болж таарах нь ээ.

a

Дээр нь нэмээд ийм яриа гаргаад байгаа хүмүүст хандаж “Ардчилал гэж юу вэ” гэдэг тодорхойлолтыг нэг харчихаарай гэж хэлмээр байна. Тэр нь цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж, олонхийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргахыг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр ардчилал гэдэг үг чинь өөрөө хамгийн популист үг болж таарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэрийдлээр монголд ашиггүй үйл ажиллагаа явуулах гэж байна уу гэдгийг асуух эрх бидэнд бий. Уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт гээд байгаа бүхэн чинь бүгд зээл шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэж зээлийг хэлэх юм уу гэж асуумаар байна.

a

-Ноён уулыг ашиглах эсэх дээр улстөрчид төдийгүй ард түмэн хоёр хуваагдчихаад байна. Энэ асуудалд Ерөнхийлөгч өөрийн байр суурийг илэрхийлсэн. Та хувьд?

-Монголчууд бид хүчтэй ойлголцолтой байх ёстой. Ингэж байж л бид сайхан амьдарна. Монгол Улсад хөрөнгө оруулах гэж биш зөвхөн ашиг олох гэж ирсэн зарим хүнд бидний үл ойлголцол ашигтай байгаа байх. Тиймээс бид хэнийг баярлуулах гэж ойлголцолд хүрэхгүй байх вэ гэдгийг ч бодох ёстой. Бид хөрөнгө оруулалтыг хэрхэн үйлдвэр, бүтээн байгуулалт болгох вэ гэдэг дээр санаагаа чилээх ёстой. Түүнээс гадна ямар ч ашгаас илүү үнэт зүйлтэйгээ хэзээ ч мартаж болохгүй. Бидний түүх соёл, өв уламжлал, өвөг дээдэс, Монгол Улсын тусгаар тогтнолыг ямар ч алтаар үнэлэшгүй зүйл.

a

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг сонсоод талархах сэтгэл төрсөн. Телевизийн ярилцлагыг нь үзсэн Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ хүндрэлтэй байгаа бүхнээ нээлттэй ярилаа. Ноён уулыг ашиглах эсэхийг ард түмнээрээ шийдүүлнэ гэсэнд нь би үнэхээр баярлаж байна. Хэн нэгэн эрх мяндагтан гадныхантай нийлж, ард иргэдийн төлөөх нэрийдлээр Ноён уулыг ашиглах нь зохисгүй гэж хэлсэнд нь үнэхээр хүндэтгэлтэй хандаж байна. Ерөнхийлөгч өөрийн байр суурин дээрээ хатуу зогсож чадлаа. Мэдээж улс төр, эдийн засаглалын бүлэглэлүүдийн нөлөөлөл байсан л байх. Гэхдээ Ерөнхийлөгч ард түмнийхээ талд байж чадлаа.

a

-Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөлөл байсан ч Ерөнхийлөгч ард түмнийхээ талд байж чадсан гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч үлдсэн хоёр жилийн хугацаанд ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн болов уу гэж бодсон. Тэгэхээр ирж байгаа хоёр жилд улстөрч болгон зориглож хийж чаддаггүй томоохон шинэчлэлийг Ерөнхийлөгч хийх юм байна гэсэн хүлээлт үүссэн. Найдаж байна.

ds

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хорвоо:
ганбаатар шиг гал цогтой тэмцэгч олон хэрэгтэй байна.эх орноо худалдсан, луйварчин урвагчдаас дээр л байнашүүдээ!!!энэнээс өөрөөр яаж тэмцэхэвдээ!!!дэмжиж байна!!!
2015-03-22
mongol omogshil:
comment ajiltai humuusiin uner senh hiisen aimar gazar baih yumaa ene site-udd !!! face deer bol uur shuu !!!!
2015-03-17
ганббатараа :
ганбаа найзаа чи одоо болиоч гэж хэлмээр байна хуухэд хөгшидийн шоглоом болж дуусан нээ одоо энэ хоосон хиирхэлээ зогсоо чи юуч өөрчилөж чадахгүи тэгээд ч 2016 онд бас нэр дэвшиж гишүүн болох хөг нь өнгрөв бололтои
2015-03-16
ёох нэг шат ахилаа:
монголчууд мартамхай юмуу эсвэл их ууч сэтгэлтэй хүмүүс юмуу. ц.элбэгдорж 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулын сурталчилгаагаа өмнөговь аймагт хийж даланзадгадын ард иргэдтэй уулзахдаа нутгийн ард иргэдийн оюутолгойн ашгийн талаар асуултанд: идшээ хүнээр хийлгэсэн айл чанах хавирга өгөөл явуулдаг, үнээгээ хүнээр саалгасан айл цайны сүү өгөөл явуулдаг одоо ойлгомжтой юу гэж байсан бичлэг тв-үүдийн архиваар байгаа даа.тэгж байсан хүн чинь 2012.12.20 буюу дэлхий сөнөнө гэж бужигнадгийн өмнөх өдөр оюутолгойг тавиад туучихсаан алдсан, одоо 16-тай охиноо зоддог хүргэнд өгөөд явуулчихсантай адил юм болсон гэхдээ нэхэл дагал болоод хэрэггүй одоо хөөцөлдөөд нэмэргүй болсон гэж 3 тв-ын сэтгүүлчдэд ярьсан бичлэг ноднин тв9-өөр гарч байсан. энэ байдлыг хархад оюутолгойг энэ нөхөр зохицуулаад офшордчихсон гэж ойлгогдож байгаа. 2008 оны сонгуулиар ард иргэдийг турхирч байгаад ман-ынханд буудуулж амь насаа алдсан 5 хүний амийг ч энэ урвагчаас нэхэх хэрэгтэй.
2015-03-14
zochin:
ene commentiig togtoj un*ch.!!!!!!! иргэн бичсэн нь: /103.229.122.63/2015/03/13 21:34:12монголын “ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. харин төр ашигт малтмалын ордод биш уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. монголын улс төрчид ашигт млтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь “ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-14
тунгалаг:
идэш хийж өгсөн шуналтай хүнд гуа өгдөг билүү улс орны эрх ашиг ард олны хөрөнгийг буруу гэрээ хийж алдсан албан тушаалтанд яагаад хариуцлага тооцох хуул ь байхгүй гэж ард олон эрх ашгаа хамгаалан нэгдэх тэмцэх нэхэх эрхтэй шүү эдний тавьсан өрийг ард олон лав төлөхгүй шүү өөрсдөө төлөх биз
2015-03-14
mandakh:
эдийн засгийг унгаахад их нэмэр оруулсан хүн дээ энэ засгийн газар эдийн засгийг сэргээчвэл эд нарт ашиггүй учираас дандаа эдийн засаг .сонгуультай холбоотой сэдэвээр популизм хийгээд байгаа юм харин энхболд бодит байдлыг хэлж байнлээ үнэншдээ
2015-03-14
оюутолгойг зохицуулсан даа цаадах чинь:
монголчууд мартамхай юмуу эсвэл их ууч сэтгэлтэй хүмүүс байх. ц.элбэгдорж 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулын сурталчилгаагаа өмнөговь аймагт хийж даланзадгадын ард иргэдтэй уулзахдаа нутгийн ард иргэдийн оюутолгойн ашгийн талаар асуултанд: идшээ хүнээр хийлгэсэн айл чанах хавирга өгөөл явуулдаг, үнээгээ хүнээр саалгасан айл цайны сүү өгөөл явуулдаг одоо ойлгомжтой юу гэж байсан бичлэг тв-үүдийн архиваар байгаа даа.тэгж байсан хүн чинь 2012.12.20 дэлхий сөнөнө гэж бужигнадгийн өмнөх өдөр оюутолгойг тавиад туучихсаан алдсан, одоо 16-тай охиноо зоддог хүргэнд өгөөд явуулчихсантай адил юм болсон гэхдээ нэхэл дагал болоод хэрэггүй хөөцөлдөөд нэмэргүй болсон гэж 3 тв-ын сэтгүүлчдэд ярьсан бичлэг ноднин тв9-өөр гарч байсан. энэ байдлыг хархад оюутолгойг энэ нөхөр зохицуулаад офшордчихсон гэж ойлгогдож байгаа.
2015-03-13
иргэн:
монголын “ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. харин төр ашигт малтмалын ордод биш уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. монголын улс төрчид ашигт млтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь “ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-13
иргэн:
дээдэс ёслолыг сахиваас доордос үл хүндэлж эс зүрхлэх, дээдэс журмыг сахиваас доордос үл дагаж эс зүрхлэх, дээдэс итгэлтэй аваас доордос үнэн сэтгэлээ үл илтгэж эс зүрлэх бөлгөө. /күнз/
2015-03-13
иргэн:
засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /күнз/
2015-03-13
иргэн:
иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /күнз/
2015-03-13
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-13
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-03-13
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-03-13
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-13
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-03-13
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-13
зочин:
луйварчид аргаа бараад өөрсдөө сууцан ганбаатарыг муулж байгаа байхдаа .хөхахаха.
2015-03-13
mnmn:
hoorhii uhaan sanaa ch gadnah toroh ni hiij uildel ni ch harahaas yum baagiigiin avir bid bolon bidnii ur huuhded gai bolood bn geheer bachuurah yumdaa ternees hoorhii ingeed nuls shulsee gojuulaad yavj bh ni uul ni hend hamaatai yum be? humuus zolgui baidlaar chad hiichehdeg yum bilee ene neg chad hiij ard tumend buyan boloosoidoo mongoliig mon ch ih horloj bn daa. teriigee ch oilgohgui yumdaa.
2015-03-13
уншигч:
ганбаатарын болчимгүй үйлдэл хятадын хөрөнгө оруулалтыг муулахгүй барууны хөрөнгө оруулалтыг муулж шүүмжилж болдог сонин шүү
2015-03-13
hmmmm:
yooh tegeed odoo ene hunii helsneer hurunguu oruulsan gadaadiinhnii hurungu hudlaa baisan yum uu? gadaadiin hurungu oruult deer togtoj baisan ediin zasag garch yavsnaas ni hoino hyamarchaad bhad ene barimt bish yu ve? kkk. ted chin ganz hurz -r hurungu oruuldaggui yum kkk dagaad olon ajliin bair bii bolj baisan haramsaltai ni buzaad haagdaad ajilchid ni gadag* garah gej zutgej bna. uuriinhuu tarhinii hemjeegeer yarij ugch bna daa.
2015-03-13
зочин би.:
с.ганбаатарыг дэмжиж байна. луйварчин гишүүдээс эрс өөр хүн. харин энэ харааж коммент бичсэн хүмүүс ямар санаатай юу бичээд байна? хөлс мөнгө авсан юм уу?
2015-03-13
зочин:
уих - д гадаад үг хэллэг хэрэглэхийг хориглох хэрэгтэй.популизм гэж юу болохыг зааж өгөөч гэж ард түмэн сонгуульд та нарыг сонгоогүй.нэгнийгээ популист гэж доромжилчоод төрөөсөө хулгай хийж суугаа хүмүүс ичих хэрэгтэй.одоо тэр алмазнаас илүү үнэтэй байгалийн ховор элментийг ард түмнээсээ нууж зарах гэж байгаа луйварчидын талаарх мэдээлэл хэрэгтэй байн
2015-03-13
зочин:
уих - д гадаад үг хэллэг хэрэглэхийг хориглох хэрэгтэй.популизм гэж юу болохыг зааж өгөөч гэж ард түмэн сонгуульд та нарыг сонгоогүй.нэгнийгээ популист гэж доромжилчоод төрөөсөө хулгай хийж суугаа хүмүүс ичих хэрэгтэй.одоо тэр алмазнаас илүү үнэтэй байгалийн ховор элментийг ард түмнээсээ нууж зарах гэж байгаа луйварчидын талаарх мэдээлэл хэрэгтэй байн
2015-03-13
зочин:
уих - д гадаад үг хэллэг хэрэглэхийг хориглох хэрэгтэй.популизм гэж юу болохыг зааж өгөөч гэж ард түмэн сонгуульд та нарыг сонгоогүй.нэгнийгээ популист гэж доромжилчоод төрөөсөө хулгай хийж суугаа хүмүүс ичих хэрэгтэй.одоо тэр алмазнаас илүү үнэтэй байгалийн ховор элментийг ард түмнээсээ нууж зарах гэж байгаа луйварчидын талаарх мэдээлэл хэрэгтэй байн
2015-03-13
элбэг ээ:
ганбаатарыг дэмжиж байна. хэн ч гадныхныг хөөгөөгүй зөвхөн бизнес хийх гэж байгаа бол монголчуудтай шудрага бизнес хий зөвхөн луйвардах өнцгөөс битгий хараач ээ л гэсэн шүү дээ. оюу толгой бол луйвар гэдэг нь тодорхой болчихоод байхад тэрийгээ яагаад засахгүй байна аа. чайна баярцогт, санжийн баяр хоёр больё оо. оюу толгой хөрөнгө оруулж байгаа нэртэй хэтэрхий өндөр үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн болоод 34 хувийнх нь үнийг төлөх нэрээр монголчуудыг олон тэрбумын өрд оруулахыг би л хувьдаа зөвшөөрөхгүй. анх ярьж байснаараа 4 тэрбумаараа хөрөнгөө оруулаад үйлдвэрээ бариач ээ.
2015-03-13
tumuruu:
mongol dahi populistiin songodog ji*e.
2015-03-13
монгол хүн:
нээрээ л анзаараад байхад монголоо гэж сэтгэлээсээ тэмцэж байгаа цөөхөн хэдэн хүмүүсийг минь энэ гадныхны бөгс долоож амьдарч яваа хүмүүс эрээ цээргүй доромжлох болжээ.монголчууд минээ энэ харийхны бөгсний алчууруудыг ингэх тусам бид улам ихээр энэ хүмүүсээ ойлгож илүү хүндэлж хамгаалцгааяа.энэ хүмүүс харин ч ийм үйлдлээрээ монголчууд биднийг улам их юмыг нухацтай харах нэгдхэд нэмэр болоод байгаа юм бишүү.
2015-03-13
энхтөр:
учраа мэдэхгүй таа нар. энэ хүн чинь бас юм хийх гээд яавж байна. бусад нь амиа болгоод л таа нар шиг юмнуудаар мнгө хийгээд л байгаа шүү. учрын олж ярьцгаа
2015-03-13
demjigch:
ganbaatar shudarga temtsej bn.barigdaad horigdchikhgui bol
2015-03-13
ааааа:
дэмжиж байна
2015-03-13
зочин:
тусгаар тогтнол, аюулгүй байдаг гээд л ирхээрээ нэг л биш дээ, хорлон сүйтгэгч мэт болно. төмөр замын цариг гээд хэн хэдэн жил ажил уялаа. хэ юу хожив. орос л хожсон
2015-03-13
ard tumen:
gazariin bayalag hovordoj bgaa ued jil ireh tusam uned hurnee hend ch oilgomjtoi
2015-03-13
tumenii neg :
deer setgedel nichsen hujaa nar bolioroi zugeer l bai, il garch chadahgui erzuuldee ta nariin hujaa sanaag mongolii ard tumen nemt har irseh harah ch bolno shuu
2015-03-13
zochin:
ediin zasgiin jinhene aluurchin.noyon soliot.mongoliin ediin zasag dampuurch baigaa ny ene huntei holbootoi
2015-03-13
chuka:
buzrin populist hinshuu hinshuu haana baina tend gal garch bna gesen ug
2015-03-13
undsen:
1992 onii huul unen huul
2015-03-13
mmmmmmm:
№%%- үиш гибыуи хггл
2015-03-13
миний хувийн бодол:
би л лав ийм хүнийг эх оронч гэж хэлэхгүй , харин төрийн ажлыг үймүүлэгч л гэмээр байна
2015-03-13
chimka:
ene neg soliotoi yum ovoo hed honog chinmeegui baisan yumsan bas dalchignaad garaad irvuu
2015-03-13