1722.9 тэрбумын зээл олгожээ

img

2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 823.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18790 зээлдэгчийн нийт 554.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

х

Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.77 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 30510 иргэнд 1722.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
орон сууцны үнийн хөөсийг хагалаад бодит үнийг тогтоох хэрэгтэй. банкууд баахан зээл өгөөд байруудыг нь барьцаанд авчихсан. хэрэв байрны үнийн хөөс хагарвал банкуудын барьцаа нь хүнд байдалд орох юм. тэгэхээр банкууд дараа дараагийн ипотекийн зээлийг гаргаад байгаа юм. битгий зээл аваа. 1 м2-ын үнэ 1.25 сая орчим байхаар байгаа юм. гэтэл 2.5 сая гэсэн хөөсөрсөн үнэ яваад байна аа. хэрэв худалдаж авахгүй, ипотекийн зээлд хамрагдахгүй бол барилгын компаниуд бага ашигтай ч гэсэн хурдхан барьсан барилгаа зарах гээд үнэ бодит үнэ рүү орно. тэр үед зээлээ аваа. тийм зээл 8 хувийн зээлээс ч ашигтай байх болно. учир нь 2 дахин бага үнээр байраа худалдаж авна тэгээд байрны үнийн 30 хувийг төлүүлнэ гэж шаардаж буй одоогийн шаардлагыг барихад байрны үнийнхээ 60 хувийг нь өөрсдөө төлж чадах болно. тэгээд үлдэгдэл 40 хувиар зээлнэ гэдэг хамаагүй ашигтай байх болно. залуучууд ипотекийн зээлийг битгий аваа. байрны үнэ буух нь тодорхой.
2015-03-13
ард ард:
орон сууцны үнийн хөөс хагараагүй байна. жинхэнэ утгаараа хагарч эхлэх юм бол байрны үнэ м2 нь 700.000-аас 1 сая төгрөг болох болно. угаасаа удахгүй энэ хавар гэхэд байрны үнийн хөөс аажмаар хагарч эхлэхээр ийм үнэтэй болох болно. гадуур байрны үнэ ганцхан хувь буурлаа гэж их ярьж бичиж байна. шивэртэй оймс баярцогт, жонхуу баттулга мэтийн хулгайч луйварчид улсаас хулгайлсан мөнгөөр баахан байр үл хөдлөх аваад тэр нь зарагдахгүй, одоо хамгийн эцсийн аргаа хэрэглэж байгаа нь тэр юм шүү дээ. ганцхан хувиаар үнээ бууруулаад байраа зарья гэж шийдсэн бололтой. энэ судалгаа бол илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд оролцсон болохоор яаж үнэн бодит гарах вэ дээ....эхлээд орон сууцны үнийн хөөс арилна. дараа нь орон сууцны үнэ буурч бодит зах зээлийн түвшиндээ очих юм шүү дээ. бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа болохоор буянт-ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. тоск-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. энэ онд буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв нь 980.000-д. эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн ч алга. энэ бүх нөхцлөөс үүдэн хүссэн хүсээгүй байрны үнэ шалчийтлаа буух болно. 8 сарын 1-ээс 8 %-н зээл бүх банкууд дээр албан ёсоор санхүүжилт байхгүйн улмаас зогсчихоод байхад, хэзээ мөдгүй огцрох гэж байгаа монгол банкны золжаргалын шахалтаар зээл олгож байгаа гэж банкууд иргэдийг хуурч аргацааж байна. байрны үнийн хөөс хагарах гээд дуншиж, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. цаана чинь шинэ байр м2 нь 1 сая 280-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 150-д захиалга авъяа гэхэд захиалга өгөх хүн алга. та нарын наад хөөсөрсөн байрыг одоо хэн ч авахгүй !!! барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас 5 дахин нугалж ашиг олдог юм. япон, америк, европод барилгын компанийн ашиг дээд тал нь 5-аас 10 % л байдаг юм. бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ барилгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна.....
2015-03-13