Усны салбарын 40 гаруй ажилтныг халжээ
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар усны салбарын 40 гаруй хүн ажлаасаа халагдаад буй гэнэ. Энэ талаар Онги голын сав газрын захиргааны дарга Рэгзэнгээс тодрууллаа. Тэрбээр "Сав газрын дарга нар нийлсэн 40 гаруй хүнийг халаад байна. Өмнө нь 17 хүнийг халсан. Нэмээд 24 хүнийг халах тушаал нь гарчихсан. Ямар ч шалтгаангүйгээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн зорилгоор халсан. Тэгээд бидний оронд МАН-ын хүмүүсийг авчирч, үүрэг гүйцэтгэгчээр томилж байна" гэсэн мэдээллийг өгөв.
Тэд, Д.Оюунхорол сайд өмнө нь яамны 50 орчим хүнийг халсан. Одоо усны салбарынхныг халж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн үзэж байна. Тиймээс Төрийн албаны зөвлөлд хандаад буй аж. Бас Захиргааны хэргийг шүүхэд хандаж буйгаа дуулгав.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ