Хөтөлийн шохойн үйлдвэрийг шинэчлэх шаардлагатай
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан, Орхон аймгуудад ажиллаж байна. Тэрбээр орон нутгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа юм. Д.Эрдэнэбат Зүүнхараа дахь “Спирт бал бурам”, “Чансаатай” гутлын үйлдвэр, УБТЗ-ын харьяа “Төмөр замын дэр модны үйлдвэр”, вагон депо, “Хүлэмж, зоорийн цогцолбор”-ийн үйл ажиллагаатай танилцсан.
х
Тэгвэл тэрбээр өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, Хөтөлийн шохойн үйлдвэртэй танилцаж байна. Хөтөлийн шохойн үйлдвэрт сүүлийн 30 жил технологийн шинэчлэл хийгдээгүй бөгөөд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай байгааг үйлдвэрийн удирдлагууд танилцуулжээ. Технологийн шинэчлэл хийгдвэл шохойн үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ гэдгийг салбарын сайддаа дуулгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ