Таван залууг цаазалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тагнуул хийсэн таван эрэгтэйг цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цаазын ялыг гүйцэтгэсэн хэт даврагч хэлэхдээ “Бидний үйл хэргийг дэмжиж, ариун бурхны өмнө үнэнчээ баталсан бүх хүнийг “Халифын вант улс” нас, хүйс, яс үндэс, угсаа гарал хамаарахгүйгээр хүлээн авч байгаа. Гэтэл бидний дунд тагнуул хийж, мэдээлэл дамжуулдаг хүмүүс шургалсан нь тогтоогдлоо” гэсэн байна. Амиа алдсан таван хүний гурав нь Палистанаас ирсэн Израйлийн тагнуулууд гэнэ. “Тэдний нүүрийг хар даавуугаар ороосон байсан учир гадаад төрх, насыг нь тогтоох боломжгүй байлаа” гэж Иракийн Тагнуулын газраас мэдээлэв.
h
Хоёр хоногийн өмнө хэт даврагчид Израйль тагнуулчийн аминд хүрсэн билээ. Тагнуулчийн амийг 12 настай хүү хороосон юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ