Хулгайчид үйлдэл дээрээ баригджээ
Авто машины дугуйг хулгайлж байсан бүлэг хулгайчдыг үйлдэл дээр нь барьжээ. Энэ сарын 11-12 нд шилжиж шөнө буюу урьд шөнө СХД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн эзэмшлийн Prius маркийн автомашины дөрвөн дугуйг оршин суух хаяггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Г, П, Г нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж байсныг Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбат нь үйлдэл дээр нь илрүүлж ажиллажээ.
Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ