Австрали хүү Багдадад халдлага үйлджээ

img

Австрали улсын иргэн, 18 настай Жаке Биларди энэ долоо хоногийн эхээр “Халифын вант улс” бүлэглэлд элсэж, хэт даврагч болсноо олон улсад мэдэгдсэн билээ. Түүнийг гурван найзынхаа хамтаар өнгөрсөн сарын 17-нд Сирид очсон хэмээн Австралийн Тагнуулын албанаас мэдээлжээ. Хүү хэт даврагч болж, тангараг өргөснийхөө дараа Иракийн нийслэл Багдад хотноо халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тэсрэх бөмбөг ачсан ачааны машиныг Багдадын төвд дэлбэлж, 19 хүний аминд хүрчээ. Халдлагын дараа тэрбээр твиттертээ тэсрэх бөмбөг ачсан машиныхаа зургийг байршуулаад “Би чадлаа” гэж жиргэжээ. Австралийн Ерөнхий сайд Тони Эббот энгийн амьдралаас татгалзаж, хэт даврагч болсон Австралийн иргэдийг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд тус улсын 500 гаруй иргэн хэт даврагч болжээ.




Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ххчч:
хүүхдээ хүн болгож чадсангүй дээ зайлуул
2015-03-15
аллах аkбар:
энэ чинь овоо муу гаруу харин? сайн эрийн хуйх
2015-03-14
yag unen:
jargal ni dendsen erguu mal
2015-03-13
амжих уу?:
гарчиг чинь буруу байнаа.энэ бол хүний хүү биш эргүүтсэн тэнэг * л байна ш дээ.
2015-03-13