“Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлахыг эсэргүүцэв

img

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Гэрлэх ёслолын ордон”-г ашиггүй ажиллаж байна гэдэг үндэслэлээр хувьчлах санал дэвшүүлж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ байгууллага нийслэлийн төсөвт тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг ч, цорын ганцхан байдаг энэ газрыг өмчлөхийг олон хүн дэмжихгүй байгаа аж.

й

Тэгвэл “Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах асуудлыг НИТХ-ын зарим төлөөлөгч эсэргүүцэж байна. Тодруулбал, НИТХ-ын “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийнхэн “Үе үеийн залуусын насан туршийн сайхан дурсамж, соёлын өв учир манай бүлгээс тус байгууллагыг хувьчлахыг дэмжихгүй байна. Иймд нийслэлийн өмчит Улсын үйлдвэрийн газар болох “Гэрлэх ёслолын ордонг” НИТХ-аар хувьчлахгүй байхыг хүсье” хэмээн гарын үсгээ зурцгаажээ.

Сонирхуулахад, “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” нь НИТХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай НИТХ-ын даргын захирамжаар НИТХ-ын есөн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ