Лопезийн экс найз залууг клипэндээ тоглуулжээ

img

Реппер Ники Минаж шинэхэн уран бүтээл“The Night Is Still Young” дууныхаа клипэнд дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Мартыг тоглуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Каспер бүжигчин бөгөөд Ники Минажийн шинэ дуунд тоглохоос гадна, бүжгийг нь дэглэсэн байна. Клипний зураг авалт Нью Йорк хотноо явагдаж байгаа юм.




Минаж твиттертээ “Касперийн бүх зүйл надад таалагдаж байна. Түүний зохиосон бүжгийн хөдөлгөөн нь хүртэл клипэнд минь сайхан зохицож байгаа” гэж жиргэжээ. Каспер өмнө нь Лопезийн Dance Againдууны клипэнд тоглож байсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ