Бин Ладеныг устгасан цэрэг ажилд оржээ
АНУ-ын Засгийн газар 2011 оны тавдугаар сарын 2-ны өдөр Иракт тусгай ажиллагаа явуулсан билээ. Энэ үеэр тэнгисийн цэрэг Роб О'Нилл “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладеныг буудан хөнөөсөн юм. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр өөрийгөө Осама бин Ладеныг хөнөөсөн хэмээн мэдэгдэж, Засгийн газраасаа 100 сая ам.доллар нэхэмжилсэн билээ. Роб О'Нилл Америкийн “Fox News” телевизэд саяхан ажилд орсон гэнэ. Тэрбээр тус телевизэд шинжээчээр ажиллаж, дайн байлдааны нэвтрүүлэг, кинонд хяналт тавих аж. Тус телевизийн гүйцэтгэх захирал Рожер Эйлс “Роб О'Нилл бол АНУ-ын баатар. Түүнтэй хамтран ажиллах таатай байна” гэж хэлжээ.
О'Нил цэргийн албанаасаа хугацаанаасаа өмнө халагдсан учир цэргийн салбарын хүмүүсийн авах ёстой тэтгэмж, хөнгөлөлтийг авах боломжгүй болжээ. Тэрбээр гэр бүлээ тэжээж чадахгүй болсон учир ийнхүү өөрийгөө илчилсэн гэдгээ нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан юм. Өнгөрсөн оны сүүлээр “Fox News” телевиз “Осама бин Ладеныг хөнөөсөн хүн” гэх баримтат киног үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ