Хэт даврагчид нэгдэхээр болжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэх хүсэлтээ гаргасан билээ. Тэгвэл дээрх  хүсэлтийг тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади хүлээн авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр ““Боко Харам” бүлэглэлийн тусламжтай Ирак-Нигерийг дамнасан “Халифын улс” байгуулах болно. Та бүхний зориг, сэлэмний үзүүр үл мохог” гэж хэлжээ. Түүний мэдэгдлийн дараа “Боко Харам”-ын дайчид “Халифын улс”-ын удирдлагуудад хандан, үнэнчийн тангараг өргөжээ.




“Халифын вант улс” 100 мянга гаруй дайчинтай бол “Боко Харам” 22 мянган дайчинтай юм. Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жоннатхан “AFP”агентлагт “Хэт даврагчдын заналхийлэл цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Африкийн таван улс “Боко Харам”-ын эсрэг нэгдсэн ч хараахан ялалт байгуулаагүй байна” гэж ярьжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ