МХЕГ-ын эмийн тогтолцоог үнэлнэ
МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт өнөөдөр ДЭМБ-ын Ази-Номхон далайн бүс хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн технологийн хэлтсийн багийн ахлагч Клара Тисоки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уудзалтын үеэр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл дөрөвдүгээр сард манай улсад ирж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмийн хяналтын тогтолцоог үнэлж, эмийн үйлдвэрүүдтэй танилцахаар болжээ.
б
Мөн цаашид эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, чанарын гарын авлага боловсруулах, улсын байцаагч, эмийн шинжээч нарыг гадаадад сургалтад хамруулах талаар тохиролцсон байна.
ы
Талууд манай улсад эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд эм биобэлдмэлийн хяналтын үүрэг, оролцоо, эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх шаардлага, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл зэргийн талаар ярилцжээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ