“Цагаан эсгийн ёслол” болно

img

Монголын соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, улс төр, нийгэм олон нийтийн нэрт зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500 гаруй зочид төлөөлөгчид оролцсон "Цагаан эсгий ёслол" хүндэтгэлийн үйл ажиллагааг ҮДБЭЧуулгын хамт олон энэ сарын 18-нд  17:00 цагт болно.

   Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт МУСГЗ Д.Төрбат нарын цомнол “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн нээлтийн үйл ажиллагаанд зориулан зохион байгуулагдаж буй уламжлалт ёс заншилаа эрхэмлэн цав цагаан эсгий дээгүүр эрхэм зочид нь алхаж, цагаан идээгээр хүндэт зочдоо дайлж угтах тус арга хэмжээний үеэр ҮДБЭЧуулга, Монголын урчуудын эвлэл, Улаанбаатар хотын музей нарын хамтарсан уран зураг, фото зургийн үзэсгэлэн дэлгэгдэх ажээ.

“Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн арга хэмжээнд бүх салбарын уран бүтээлчдийн төлөөлөл, олны танил хүмүүс оролцох аж. Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ