7500 ширхэг зоосон мөнгө гаргажээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын гурван сая дахь иргэндээ зориулж 500 болон 5000 тэмдэгтийн зоосон мөнгө гаргасан байна. Уг зоосон мөнгө нь нийтдээ 7500 ширхэг хийгдсэн бөгөөд зэсийг мөнгөөр бүрж, хийжээ. Зоосыг Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох “Койн Инвест Траст” компанид захиалан цутгуулж зах зээлд гаргасан байна.
Түүнчлэн, энэ 2015 онд тохиож буй Аугаа их ялалтын баярын 70 жилийн ойд зориулан Кипр улсын “Qualton trading ltd” компаний хүсэлтийн дагуу дээрх зоосыг цутгуулан олон улсын зах зээлд гаргажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ