“Монголын соёлын өв-гадаад сурталчилгаа” хэлэлцүүлэг боллоо
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачлагаар “Монголын соёлын өв – гадаад сурталчилгаа” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт тус яамны Гадаад суртачилгаа, мэдээллийн газар, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, СУИС, Соёлын өвийн төв, ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн албаны хүмүүс оролцсон байна. Тэд Соёлын бодлого ба гадаад сурталчилгаа, Соёлын өвийн тулгамдсан асуудлууд гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд санал солилцон хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
й
Сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлгийг нээж “Сүүлийн жилүүдэд soft power буюу зөөлөн хүчний бодлого гадаад бодлогын чухал ойлголт болоод байна. Зөөлөн хүчний бодлогын цөм болсон соёлын харилцаагаар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинаа эерэгээр сурталчлан таниулах, имиж бүрдүүлэх, үндэстнийг брэндчилэх, үндэстний дархлаа болсон Монголын соёлын өвийг дэлхийд сурталчлан таниулах чиглэлд хийгдэж ирсэн, хийгдэж буй, хийгдэхэээр төлөвлөгдөж буй ажлаа бид хүчийг нь нэгтгэх, өөр хооронд нь сайтар уялдуулах, гадаад сурталчилгааны нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн онцолсон.
йы
Хэлэлцүүлэгт мөн ЮНЕСКО-ын Монголын үндэсний комисс, ГХЯ-ны Дипломат академи, ШУТИС, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын энхтайван найрамдлын байгууллага, Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Чингис хаан дээд сургууль, Монгол мэдлэг академи зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөгч нар оролцжээ. Тус хэлэлцүүлэг нь ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газраас Монгол Улсын гадаад сурталчилгаа сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж буй сэдэвчилсэн цуврал хэлэлцүүлгийн эхлэл болж байгаа юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ