Хоолны цэсэнд илчлэгийг тусгадаг болно

img

“Хоол үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт өнөөдөр боллоо. ХХААЯ-наас зохион байгуулсан уг хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БСШУЯ, ШУТИС, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тогооч нарын Холбоо, Монголын зочлох холбооны үйлчилгээний холбоо, Зочид буудлуудын холбоо, Номадс сүлжээ ресторан, Броадвей сүлжээ ресторан зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

й

1990-ээд онд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчид ашгаа эн тэргүүнд тавьж ирсэнээс чанар, аюулгүй байдал, хоолны жор технологийг мөрддөггүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд бага анхаардаг зэрэг нийтлэг зөрчил байсаар байна.

й

Иймд худалдан авагч шошгогүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаггүйтэй адил хоолны найрлага, илчлэгийг хоолныхоо цэсэнд нь заавал тусгах. Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хоол, хүнсний салбарт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг заавал нэвтрүүлэх, улмаар чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, баталгаажуулахыг ХХААЯ-наас хоол үйлдвэрлэл эрхлэгчдээс шаардана хэмээн албаныхан энэ үеэр онцолж байлаа.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ