Н.Төгсцогт анхны ялалтаа авлаа
Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын анхны тулаанаа Лас Вегас хотын “MGM Grand Garden Arena”-д хийлээ. Монголын цагаар өнөөдөр үүрийн 6.50 цагт болсон тулаан Н.Төгсцогтын ялалтаар өндөрлөлөө. Тэрбээр өрсөлдөгч Габриель Брэкстоныг ердөө 50 секунтэд хүнд цохилтоор ялсан байна.
ө
Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй промоутер Эл Хеймонтэй гэрээ байгуулсан бөгөөд түүний дасгалжуулагчаар Жо Гуссений ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ