Рианна Хятадад амьдрахыг хүсдэг

img

Дуучин Рианна Хятадын “Harper’s Bazaar” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би Хятадад амьдрахыг хүсдэг. Өдөр бүр Цагаан хэрэм дээр гарч, цэвэр агаар амьсгалахыг хүсч байна” гэж хэлжээ. Рианна 2008 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан зуны олимпийг үзснээс хойш Хятадад амьдрах хүсэлтэй болсон гэнэ.

d

Сэтгүүлч “Хятад амьдарч, азид уран бүтээлээ туурвих хүсэлтэй байна уу” гэж асуухад “Би тун удахгүй Хятадад нэг байшин авах болно. Гэхдээ Бээжин, Шанхай зэрэг хөл хөдөлгөөн ихтэй хотод байшин худалдан авах сонирхолгүй байна. Хятад бол үзэсгэлэнт байгаль ихтэй. Тиймээс байгаль дунд байшин худалдан авахыг мөрөөддөг. Энэ мөрөөдөл биелэнэ гэдэгт итгэлтэй байна. Хүссэн газраа байшингаа худалдан авсны дараа уран бүтээлээ яах эсэхээ шийдвэрлэнэ” гэж хэлжээ.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
medee unshihgui amidradag baih n ireed shoroogoor n amisgalahgui yu
2015-03-17
hahaha:
aziudig doosh ni hiideg gantz od.hytadudig hoshgiruulchihje.nariniisan har huuhen.
2015-03-15
dendev:
bvsgvi hvn urt vstei bogiho uhaantai gej ...
2015-03-15
unshigch:
ene chin harin tolgoi ni ergetsen huuhen uu,...
2015-03-14