Мадонна, Сноуданыг өмөөрөв
АНУ-ын Тагнуулын экс ажилтан Эдвард Сноуданыг өмөөрч дуучин Мадонна мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Сноудан бол АНУ-ын баатар. Энэ залуу нууц материалуудыг задалж, бидний утасны яриаг Засгийн газар хянадаг гэдгийг Америкчуудад хэлээгүй байсан бол бид эрхээ зөрчүүлсээр өнөөдрийг хүрэх байсан. Яагаад үнэнийг ярьсан хүн шийтгүүлдэг юм бэ. Сноуданыг эх орон нь үгүйлж байна. Тэр хэдий болтол Орост орогнох юм. Гэр бүлээ ямар их санаж байгаа бол. Сноудан эх орондоо хүрээд ир. Америкчууд чамайг хамгаалах болно. Бүү ай” гэж хэлжээ.
ы
Сноуданы Орост байх хугацаа ирэх долоодугаар сард дуусах билээ. Тэрбээр орогнох хүсэлтээ Шинэ Зеланд болон Бразилийн удирдлагуудад тавиад буй.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ