C.Ганбаатарын намыг бүртгэхээс татгалзав
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлан байгуулсан “Монгол хүний төлөө нам”-ыг Улсын Дээд шүүх өнгөрөгч баасан гаригт хянан хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт дутуу, мөн Улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй байсан тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
1
Нам бүртгүүлэх хүсэлт гаргасан тал нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрэн ирүүлж, зарим зөрчлөө залруулсан тохиолдолд бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна. Мөн Дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Иргэний зориг ногоон намын хүсэлтийг хэлэлцээд уг намын дүрэмдээ оруулсан өөрчлөлтүүд нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж, намын дүрмийн дээрх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэжээ.
1
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ