Ерөнхийлөгчийг огцруулах суулт эхэллээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах суулт өчигдөр "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний дэргэд эхэллээ. Суултыг "Босоо Хөх Монгол" ТББ-ынхан зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийг огцруулах саналтай иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа аж.
Тус ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан "Бид 25 жил харлаа, үзлээ. Одоо болно. Бидний толгой тархийг ухлаа. Одоо бүүр бүх шүтээн уулыг минь ухаж эхэллээ. Бид хошгирч ханалаа" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа байр сууриа илэрхийлжээ. Мөн тус хөдөлгөөний хүмүүс энэ сарын 12 нд Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ