Немцовын амийг хөнөөхөд ашигласан бууг олжээ

img

Улстөрч Борис Немцовын амийг хөнөөхөд ашигласан хоёр гар бууг цагдаа нар олсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Москва хотын гүүрний ойролцоох голоос бууг олжээ.  Хоёр бууг нэг газраас олоогүй хэмээн хэргийн газар ажиллаж буй мөрдөгч Сергей сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Эхний гар бууг олж, шинжилгээнд өгөхөд Немцовын аминд хүрсэн зэвсэг болохыг тогтоосон байна. Хоёр дахь бууны шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэж албаныхан мэдээллээ. Дээрх буунуудаас Немцовын аминд хүрсэн жинхэнэ хэрэгтний хурууны хээ олдож болзошгүй хэмээн Мөрдөх газраас мэдээлжээ.

1

Энэ сарын эхээр Немцовын аминд хүрсэн байх магадлалтай 27-55 насны таван эрэгтэйг баривчилсан юм. Баригдсан таван этгээдийн нэг Заур Дадаев улстөрчийн аминд хүрснээ хүлээсэн ч энэ долоо хоногийн эхээр дээрх мэдүүлгээ өөрчилсөн билээ. Тэрбээр “Намайг дарамталсан учир би худал мэдүүлэг өгсөн” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баяраа:
нэг буу нь биш байсан, 2 дахийх нь шинжилгээний хариу гараагуй байгаа гэж бичсэн байна лээ. мон усанд 7 хоног гаруй байсан учраас хурууны хээ олох ямар ч боломжгуй л гэсэн байсан даа.
2015-03-15