Тимберлейк сайхан залуугаар тодров

img

Америкийн “Pop sugar” сайт олонд танигдсан 30-аас дээш насны эрэгтэй уран бүтээлчдээс хамгийн сайхан залууг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү жагсаалтыг 34 настай, дуучин Жастин Тимберлейк тэргүүлсэн байна. Түүний төлөө 21 мянга гаруй хүн саналаа өгчээ.

.

Тимберлейк тус жагсаалтад сүүлийн таван жилийн турш багтаж байгаа ч анх удаагаа тэргүүлж буй юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Харин дараах байранд жүжигчин Брэд Питт, Том Круз, Антонио Бандерас, Вин Дизель, Жонни Депп, Крис Хемсворт, “Maroon 5” хамтлагийн дуучин  Адам Леван, реппер Фарелл Уильямс, загвар өмсөгч Тайсон Бэкфорд нар жагсчээ.

Жагсаалтад Их Британийн ханхүү Уильям багтсан байсан ч, сайтын уншигчид түүнийг уран бүтээлч биш гэж үзсэн учир хассан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
дууг нь сонсоод л дотор муухайрдаг өвчин туссан даа би хэхэхэ
2015-03-15