“Авьяас” хөтөлбөртэй танилцжээ

img

УИХ-ын гишүүн Я.Санжмятав энэ өдрүүдэд Завхан аймагт ажиллаж байгаа юм. Тэрбээр өчигдөр Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хамт тус аймгийн Биеийн тамир, спортын газарт зочилсон байна. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр хэрхэн үр дүнгээ өгч буйг харуулахаар Завхан аймгийн хүүхэд багачууд энд цугларсан байсан аж. Тус аймагт хүүхэд бүр компьютер, шатар, морин хуур гэсэн гурван тулгуурт бодлогыг эзэмшүүлдэг бөгөөд энэ нь хүмүүжлийн асар том хичээл болдог гэдгийг багш нар нь дүгнэдэг байна.

a

УИХ-ын гишүүн Я.Санжмятав тус аймгийн Засаг дарга байхдаа 2011 онд Завхан аймгийн нийт 25 сумаас шалгаруулсан авьяаслаг 1000 хүүхдийн морин хуурын тоглолтыг зохион байгуулж байсан. Мөн “Өсвөрийн монгол шатарчид –9999” тэмцээнийг өнгөрөгч оны есдүгээр сард Улиастай хотноо зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаад 450 хүүхэд морин хуурын тоглолтоо үзүүлж, бага сургуулийн сурагчид анги бүрээрээ бүжиг бүжиглэж, 500 хүүхэд гимнастик хийсэн байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
anx soeliin yam baiguulagdaxad an ch ajlaa sn exlvvlj bnda gej bodoj bilee tegeed xoerxon jil bolood l an xoorondoo bujignaad taltsaad xereldeed exelsen dee xoorxii odoo bvvr dordood ard tvmen ch ter an iig demjigchid uchraa olox oo bolichloo odoogiin soeliin said geed bga xvn ni yu ch xiix sonirxolgvi bushuuxan songuuli xvleej bgaa gedegt moriitsoxod ch belen bn zvgeer l neg manuuxai
2015-03-15