Мадонна хүүхэд үрчилж авна

img

Попын хатан хаан Мадонна Малави улсаас хүүхэд үрчилж авахаар бичиг, баримтаа цуглуулж эхэлсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр 0-4 насны эрэгтэй хүүхэд үрчилж авах сонирхолтой байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Мадонна ирэх долоо хоногт охиныхоо хамтаар тус улсын хэд хэдэн асрамжийн газраар очих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрбээр өөрийн твиттертээ “Надад хангалттай хэмжээний мөнгө, олон хүүхэд нэг дор байршуулах байшин байна. Бүх зүйл надад байхад яагаад хүүхэд үрчилж авахыг минь хориглодог юм бол” гэж жиргэжээ.

6

Мадонна 2009 онд Малави улсаад Мерси Жеймс гэх гурван настай хүүг үрчилж авч байсан юм. Мадонна хүүг Нью Йорк хотод дахь гэртээ авчраад долоо хоногийн дараа шүүхэд дуудагдсан билээ. Тэрбээр хүүгийн аав, ээж болон асран хамгаалагч байгааг нь мэдсээр байж, үрчилж авчээ. Дуучин хүүгийн ээжтэй удаан ярилцсны эцэст, Мерсиг үрчилж авсан гэж мэдэгдсэн ч шүүх хүүг төрсөн аав, ээж дээрээ байх ёстой хэмээн шийдвэрлэсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ